Дуучин “Wheesung” 43 настайдаа өөд болжээ

Улаанбурхан өвчний ес болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Эдгээр батлагдсан тохиолдлууд тандалт судалгаагаар улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад өрх, сумын эрүүл мэндийн төвд очин хамруулахыг уриаллаа.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандан авах боломжтой.