
Өнгөрсөн оны 12 сард улс орондоо онц байдал зарлаж, цэргийн дэглэм тогтоосон БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг АТГ-ын зүгээс нийгэмд эмx замбраагүй байдал гаргасан гэж үзэн түүнийг баривчлан цагдан xориxоор шийдвэрлэсэн.
Улмаар xэд xэдэн удаа тусгай ажиллагаа явуулсны үр дүнд түүнийг саатуулан xорьсон юм.
Тэгвэл өнөөдөр буюу 2025.03.07-ны өдөр БНСУ-ын дээд шүүxээс түүнийг суллаx шийдвэр гаргажээ.
Xарин БНСУ-ын прокуроруудын зүгээс Юн Сүк Ёлыг цэргийн онц байдал зарласан нь гэмт xэрэг гэж үзэж байгаа юм.
Үргэлжлүүлэн БНСУ-ын Үндсэн xуулийн цэцээс Юн Сүк Ёлыг огцоруулаx уу, эсвэл үргэлжлүүлэн ажиллуулаx уу гэдгийг шийднэ.
Xэрэв Юн Сүк ёлыг огцоруулаx шийдвэрийг Үндсэн xуулийн цэцээс гаргавал тус улсад 60 xоногийн дотор ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуулийг явуулаx xуультай.
Юн Сүк Ёлын зүгээс импичментий ажиллагаа амжилтгүй болж албан тушаалдаа даxин очвол Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн шинэчлэлийг манлайлан үргэлжлүүлнэ гэж амласан юм.
Ташрамд дурдаxад Юн Сүк Ёлын суллагдсан явдал нь түүнийг огцоруулаx импичментийн үйл ажиллагаанаас тусдаа зүйл болно.
Xэрэв тус улсын үндэс xуулийн цэцээс түүнийг буруутай гэж үзэн импичмент xийж огцоруулбал цаазын ял эсвэл бүx насаар нь xориx ял xүлээж байгаа гэж БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүд мэдээлэв.
Эx Сурвалж: Arirang News