
Бээжин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэний хариуд АНУ-тай дайтахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
АНУ дахь БНХАУ-ын элчин сайдын яам X нийгмийн сүлжээнд, “АНУ дайтахыг хүсэж байгаа бол тэр нь татварын дайн байна уу, худалдааны дайн байна уу, эсвэл өөр төрлийн дайн байна уу бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна.” хэмээн бичжээ.
Энэ нь Доналд Трамп ерөнхийлөгчаөр томилогдсоноос хойш Бээжингийн зүгээс хийсэн анхны хатуу анхааруулга болж байгаа аж.
Хятадын Гадаад харилцааны яам өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Бээжин сүрдүүлэг заналхийллээс айхгүй гэдгийг онцолж, Хятадад нөлөөлөхийн тулд дарамт шахалт үзүүлж, айлгаж сүрдүүлэх нь ямар ч үр дүнгүй хэмээн анхааруулсан байна.
Нөгөө талаас АНУ-ын худалдааны дайнаас гадна Бээжин эдийн засгийн өсөлтийн удаашрал, үл хөдлөх хөрөнгийн хямрал, ажилгүйдэл зэрэг асуудлуудтай тулгараад байгаа билээ.
Энэ долоо хоногт Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал эхэлсэн ба Хятадын эрх баригчид ард иргэддээ худалдааны дайнтай дайнгүй эдийн засаг нь өсөх бүрэн боломжтой гэсэн мессежийг өгч байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын нээлтэн дээр хэлсэн үгэндээ Хятадын Ерөнхий сайд Ли Чян дотоодын хэрэгцээгээ нэмэгдүүлж, шинээр 12 сая ажлын байр бий болгосноор эдийн засгийн өсөлтөө тогтворжуулж, 2025 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5 хувьд барих зорилго тавьж буй талаар мэдэгдсэн байна.
Түүнчлэн батлан хамгаалахын төсвөөрөө дэлхийд хоёрт бичигддэг Бээжин батлан хамгаалахын салбартаа 2025 онд 245 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн байна. Хятадын батлан хамгаалах салбарын зардал тус улсын ДНБ-ий 1.6 хувьтай тэнцэж байгаа аж.
Эx Сурвалж: bbc.com
Далжганасан Трампыг ээ