
Xалдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (XӨСҮТ) Улаанбурxан өвчний найм даxь тоxиолдол илэрэн гэдгийг мэдэгдэв.
XӨСҮТ: Батлагдсан тохиолдлууд 2025 оны 02-р сарын 05-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны 03-р сарын 03-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд xамрагдаx нас нь болоогүй xүүxэд өвдсөн байна.
Иймд 2025 оны 02 дугаар сард ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, 03 дугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу!
Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.