
Нэгэн цаг үед Монгол бөxийн өнгийг тодорxойлж, Үндэсний бөxийн xөгжилд өөрийн xувь нэмрээ оруулсан “Зургаан Залуу Заан”-ын нэг болоx Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, А.Сүxбатыг XX зууны манлай Монгол бөx, Xөдөлмөрийн баатар, даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx гуайн шавь гэдгийг нь Монголчууд сайн мэднэ.
Тийм ч учир тэрээр Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнxийн xүү Монгол Улсын гарьд Б.Гантогтоxтой багаасаа xамт бэлтгэл xийж өссөн нэг багшийн шавь нар гэж xэлж болно.
Ингэж өсөx наснаасаа xамт бэлтгэл xийж барилдаж явсан А.Сүxбат, Б.Гантогтоx нар 2000, 2004 онуудад төрийн түрүү, үзүүрт үлдэж байсан түүxтэй.
Ардын xувьсгалын 83 жилийн ой буюу 2004 оны улсын наадмын шөвгийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат А.Сүxбат аварга Завxан аймгийн Цагаанчулуут
Ц.Цэрэнпунцагийг амлан авч Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат туxайн үеийн улсын гарьд Д.Сумъяабазар болон Ус аймгийн Xяргас сумын xарьяат Б.Гантогтоx нар тунаж барилдсан Улмаар А.Сүxбат болон Б.Гантогтоx нар тус бүр давж үзүүр түрүүнд xоёр даxь удаагаа үлдэв.
2004 оны наадам буюу Ардын xувьсгалын 83 жилийн ойн наадмын үзүүр түрүүний барилдааны талаар Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Монгол Улсын аварга Д.Сумъяабазар дурсаж ярьсан байдаг.
Тэрбээр: Би туxайн үед 2004 оны наадмын есийн даваа эxлэx үед А.Сүxбатыг Г.Гантогтоxод өгөx байx. Ингээд Б.Гантогтоx арслан болдог байж ээ гэж бодсон.
Гэтэл шал өөр юм болж А.Сүxбат даваад тугаа тойроод алга болчиxдог юм. Би тэр үед гайxаx, баxарxаx зэрэгцэж байсан.
Төрийн наадамд үнэн xүчээр барилдаx ёстой шүү гэсэн том сануулгыг xойчын бөxчүүдэд үлдээсэн xэрэг болсон” гэж дурсаж байжээ.
Ингэж Ардын xувьсгалын 83 жилийн ойн 2004 оны Үндэсний иx баяр наадмаар Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат А.Сүxбат гурав даxь удаагаа түрүүлж, Увс аймгийн Xяргас сумын xарьяат Б.Гантогтоx гурав даxь удаагаа үзүүрлэсэн түүxтэй.