Сар шинээр түрүү булаалдсан аймаг, цэргийн цолтонгууд улсын цолонд xүрдэг

БНСУ-д 2024 онд бүртгэгдсэн төрөлтийн тоо 9 жилийн дараа анх удаагаа өссөн үзүүлэлттэй гарчээ.
Өмнөд Солонгосын Статистикийн газраас гаргасан тооцооллоор 2024 онд тус улсад 1000 хүн тутамд ногдох төрөлтийн тоо 4.7 болж нэмэгдсэн ба нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2023 онд 0.72 байсан нь 2024 онд 0.75 болж өссөн байна.
2024 онд тус улсад 238300 хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх жилийнхээс 3.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
БНСУ-ын засгийн газраас залуусыг гэрлэж, хүүхэдтэй болохыг дэмжих олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн нь бага ч гэсэн үр дүн үзүүлж байгаан ажиглагчид онцолж байна.
Өмнөд Солонгос нь хүн амын дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг хэдий ч төрөлтийн тоо хамгийн багатай орнуудын нэгд тооцогддог.
Хүн амын тогтвортой байдлыг хангахад нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.1 байх ёстой ч 2018 онд БНСУ-д нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 1-ээс доош буурсанаар Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагад багтах өндөр хөгжилтэй орнуудаас төрөлтийн тоогоороо хамгийн доор жагсаж байсан юм. Амьдралын болон боловсролын өртөг өндөр байгаа явдал мөн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, гэртээ суухын оронд карьер хөөж, эрэгтэйчүүдээс хараат бус, биеэ даах эрмэлзэлтэй болсон зэрэг нь тус улсад төрөлтийн тоо буурахад нөлөөлжээ.
БНСУ-ын эрх баригчид гэрлэсэн хосуудад санхүүгийн хөнгөлөлт урамшуулал олгох, шинээр төрсөн хүүхдүүдэд мөнгө сар бүр мөнгөн тэтгэмж олгох зэргээр төрөлтийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм. БНСУ-ын Статистикийн газрын мэргэжилтэн Пак Хён Жүн төрөлтийн тоо өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийн дотор коронавирусын цар тахлын дараа гэрлэлтийн тоо нэмэгдсэн нь нөлөөлсөн гэжээ.
Өнгөрсөн жил тус улсад бүртгэгдсэн гэрлэлтийн тоо өмнөх жилийнхээсээ 14.9 хувиар өссөн нь 1970 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт аж. Нөгөө талаар Өмнөд Солонгосын хүн ам буурсаар байна.
Өнгөрсөн онд нас баралтын тоо төрөлтийн тоог 120 мянгаар давж, тус улсын хүн ам 5 дахь жилээ дараалан буурчээ. Статистикийн газраас тооцоолсоноор 2020 онд 51.83 сая хүрсэн БНСУ-ын хүн ам 2072 он гэхэд 36.22сая болж буурах аж.
Зарим эрх баригчид БНСУ-ын хүн амын хямралтай тэмцэхэд цагаачдыг олноор нь хүлээж авах явдал хэмээн үзэж байгаа ба 2024 оны байдлаар БНСУ-д ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн тоо 2.65 саяд хүрч, тус улсын нийт хүн амын 5 хувийг эзэлж байна.
https://en.yna.co.kr/