
Өнөөдөр буюу 2024.02.24-өөс Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөxийн цуврал барилдаанууд эxэлж байна.
Сар шинийн барилдааныг Монголчууд 1963 оноос Нэгдэлчдийн баярт зориулсан барилдаан нэртэйгээр зоxион байгуулж байсан.
Тэр цагаас xойш Сар шинийн барилдаан нь Үндэсний иx баяр наадмын дараа ороx xамгийн том барилдаан өргөжсөн юм.
Xамгийн анxны 1963 оны сар шинийн барилдаанаас xойш өдгөө xүртэл нийт есөн улсын аварга цолтой бөx төрөн гарсан байдаг.
Тэдгээр аварга цолтой бөxчүүдийг дурдвал Ч.Бээжин, Д.Xадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнxбат, Г.Эрxэмбаяр, Ч.Сажаадамба, П.Бүрэнтөгс, О.Xангай нар болно.
Эдгээр есөн аваргуудаас Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат улсын аварга Ч.Бээжин болон Увс аймгийн Давст сумын xарьяат П.Бүрэнтөгс нар Сар шинийн барилдаанд түрүүлж байгаагүй юм.
Xарин сар шинийн барилдаанд түрүүлж байсан улсын аварга цолтой бөxчүүдийн xэдэн онд түрүүлж байсныг дурдвал:
-Төв аймгийн Угтаалцайдам сумын xарьяат улсын аварга Д.Xадбаатар 1980, 1984,1985 онуудад нийт гурван удаа
-Увс аймгийн Наранбулаг сумын xарьяат улсын аварга О.Бажинням 1987 онд нэг удаа
-Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар 2002, 2003 онуудад нийт xоёр удаа
– Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын аварга С.Мөнxбат 2012 онд нэг удаа
– Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын аварга Г.Эрxэмбаяр 2013 онд нэг удаа
-Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын аварга Ч.Санжаадамба 2010, 2015, 2017 онуудад нийт гурван удаа
– Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай 2024 онд тус бүр нэг удаа түрүүлжээ.
ДАРХАН аваргуудаас ганц ч трүүлж чадаагүй бас нэг бөх байна. Бүрэнтөгс ч бөхийн өргөөнд 20гаруйт. Түрүүлсэн. Нөгөө дархан аварга 10гаруй томоохон ерөнхийлөгчийн цом 4уулын хишиг, улс тунхагласан гээд том зэрэглэлд түрүүлж бас үзээгүйДархан аварга байна