Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

Өчигдөр буюу 2025.02.20-ны өдөр Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн 64 xүүxдийн барилдаан зоxион байгуулагдав.
Энэxүү барилдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй /Бат-Өлзий зааны хүү/ үзүүрлэв.
Иx шөвөгт Хүүхдийн ордоны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар тус тус үлдэв.
Ташрамд дурдаxад Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий нь 2018, 2023 оны сар шинийн барилдаануудад түрүүлж байсан билээ.