
“Оюу толгой” компанийн инженерүүдийн хэрэгжүүлсэн “Мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем” болон “Босоо ам 2-ын материал тээвэрлэлтийг нэмэгдүүлэх төсөл” нь тус бүр Рио Тинтогийн Зэсийн группийн хамгийн том шагналд шилдгүүдээр шалгарсан юм.
Эдгээр санаачлагууд нь манай компанийн аюулгүй ажиллагаа болон үйлдвэрлэлийн бүтээмжид өндрөөр нөлөөлөхүйц, томоохон цар хүрээтэй ажил болсон юм.
Энэхүү шагналыг 5000 ам.долларын хандивын эрхийн бичиг дагалддаг бөгөөд үүнийг ялагчид өөрсдийн сонгосон сайн үйлсэд хандивладаг нь энэ удаад дээрх хоёр эмнэлэгт нярайн шарлалтын эсрэг 360 градусын шарлагын аппаратууд болон очлоо.
Монгол Улсад шарлалтаас үүдэлтэй нярайн эндэгдэл, өвчлөл их байдаг ба хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өндөр байдаг тул тус хандив нь нэн хэрэгцээтэй, өндөр ач холбогдолтойг хүлээн авагч талууд дурдаж байсан юм.