
Ромын Агостино Жемели эмнэлэгт гуурсан хоолойн үрэвслийн улмаас хэвтэн эмчлүүлж буй 88 настай Пап лам Францискад эмч нар хоёр уушгины хатгалгаа гэсэн онош тавьжээ.
Ватиканаас мэдээлсэнээр Пап лам Франциск өнгөрсөн мягмар гарагийн орой компьютер томографийн зураг авахуулсан нь түүний хоёр уушгинд хатгалгаа үүссэн байгааг харуулжээ.
Уушгины хатгалгаа нь уушгийг үрэвсүүлж, амьсгалахад хүндрэл үүсгэдэг цочмог өвчин бөгөөд лабораторийн шинжилгээний хариу, цээжний рентген зураг зэргийг үндэслэн эмч нар Пап ламын биеийн байдлыг хүнд гэж дүгнэжээ.
Үүнтэй холбоотойгоор Пап ламд антибиотик эмчилгээ хийж байгаа аж.
Пап лам Франциск нь залуудаа нэг уушгиа тайруулж байсан учраас амьсгалын замын халдварт өвчинд амархан өртдөг аж.
Ватикан Пап лам Францискийн сэтгэл санаа өөдрөг байгааг онцлон, тэрээр түүний төлөө залбирч байгаа хүмүүст талархаж буйг дамжуулахыг хүссэн гэжээ.
Эx сурвалж: Vaticannews.va