
НЗДТГ-ын үйл ажиллагааны чиглэлд тусгасан зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ.
Тодруулбал:
-
Нийслэлийн Боловсролын газар;
-
Нийслэлийн Соёл, урлагийн газар;
-
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;
-
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар;
-
Нийслэлийн Бизнес инновацын газар;
-
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар олон улсад итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК-иас баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авсан юм.
Тус олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүхий л түвшинд хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, албан хаагч болон харилцагч байгууллага, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС















