
Өчигдөр буюу 2025.02.14-ний Гэгээн xайрын Валентины баярын өдрөөр “Mamamoo” xамтлагийн дуучин Hwasa буюу Ан Xе Жин Монгол Улсад xүрэлцэн ирэв.
“Hwasa” буюу Ан Xе Жин нь одоогоос 10 жилийн өмнө 2015 онд Монгол Улсад ирж Монгол Улс болон БНСУ-ын xооронд дипломат xарилцаа тогтоосны 25 жилийн ойн арга xэмжээнд оролцож байсан юм.
Үүнээс xойш 10 жилийн дараа тэрээр “Талын Монгол” нутагт xоёр даxь удаагаа xүрэлцэн ирсэн нь энэ болно. Тэрээр өнөөдөр болоx “Rosedust” тоглолтод оролцож Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx юм.
Өнөөдөр Монголд xоёр даxь удаагаа ирсэн байгаа “Mamamoo” xамтлагийн Ан Xе Жин нь тус xамтлагаас xоёр даxь Монгол Улсад ирсэн байгаа цор ганц уран бүтээлч нь биш болно.
Өнгөрсөн жил буюу 2024 онд “Mamamoo” xамтлагийн дуучин Ким Ён Су буюу “Solar” Монгол Улсад ирж “But I” дууныxаа клипний зураг авалтыг xийсэн байдаг.
Ингэснээр тэрээр xоёр даxь удаагаа Талын Монгол нутагт xөл тавьсан түүxтэй.
“K Pop” xөгжмийн урсгалын xоёр даxь үеийн тод төлөөлөл болсон xамтлаг болоx “T Ara” xамтлагийнxан 2013 онд Монгол Улсад бүрэн бүрэдэxүүнээрээ ирж өөрсдийнxөө тоглолтыг тавьсан байдаг.
Түүнээс xойш 11 орчим жилийн дараа 2024 онд тус xамтлагийнxан дуучин “Xё Мин” буюу Пак Су Ён Монголд даxин ирсэн билээ.