
“Өрөг” ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оролцлоо.
Архитектурч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн түүний хувь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын #1-т бичигдэн УИХ-ын гишүүн болсон.
Түүнтэй хот төлөвлөлт болон УИХ-ын үйл ажиллагааны талаар ярилцлаа.
– Таны хувьд Японд байхдаа утааны талаар судалгаа хийж байсан юм байна лээ. Тухайн үед ямар үр дүн хэмжигдэж байсан бэ?
– Би мастерын ажлаараа Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа утааг бууруулах арга хэмжээнүүдийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хэмжээ, авч байгаа арга хэмжээнүүд нь хэдий хэмжээнд утааг бууруулах боломжтой вэ? гэсэн нээлттэй өгөгдөл дээр мэдээллийг цуглуулж байгаад хэдэн жилийн дотор ямар бодлого хэрэгжүүлж байж үр дүнд хүрэх вэ? гэдэг талаар судалгаа хийж байсан. Тухайн үед үүнд оролцуулж байсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд дунд гэр хорооллын дэд төвүүдийг бүтээн байгуулах, төрийн орон сууцны компани, ипотекийн хөнгөлөлттэй зээл, мөн утаагүй зуух гэж нэг хэсэг явсан зүйлс болон сайжруулсан түлшийг ярьж байсан.
Эдгээр зүйлүүд утаан дээр төдийлөн дорвитой бууруулах боломж байхгүй байсан. Харин нэмж авч болох нэг арга хэмжээ нь дулаалгын стандартыг Монголын нөхцөлд таарсан хэлбэрээр мөрдүүлэх байсан. Дор хаяж нэг төө дулаалга хийх хэрэгтэй. Тэгэж байж дулаан алдахгүй, цахилгаанаар халаах боломжтой болно. Ингэснээр утаа гарахгүй.
Хотын төлөвлөгөөгөөр биш газрыг нь түрүүлээд олгоод явчихаар асуудал үүсээд байгаа
– Манай хот бол ямар ч төлөвлөгөөгүй яваад ирсэн гэхэд болно. Үүнийг газрын наймаатай холбож тайлбарлаад байдаг. Цементэн ширэнги гэхэд хилсдэхгүй энэ газруудыг өөрчлөх засах боломжтой юу? Эсвэл хотоо орхиод нүүх хэрэгтэй юу?
– Манай хот бол ямар ч төлөвлөгөөгүй биш хэт их төлөвлөгөөтэй. Нэгдсэн нэг төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Жишээ гэвэл Баянзүрх дүүргийн 26-р хороонд 1 га газарт 2 мянга орчин хүн амьдарч байна. Стандартаараа бол 1 га газарт 450 хүн байдаг. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийтийн тээврийн хөгжлийн төлөвлөгөө гээд маш олон бий.
Эдгээр төлөвлөгөөнүүд хоорондоо уялдахгүй байгаа учраас ийм нөхцөл байдал үүсч байна. Хотын төлөвлөгөөгөөр биш газрыг нь түрүүлээд олгоод явчихаар асуудал үүсээд байгаа. Үүнээс үүдээд төсөв хүртэлэхгүй байна гээд татварыг нь авах хэмжээгээ нэмэгдүүлээд яваад байдаг.
Төлөвлөгөө байгаа газар даргаас хамаардаггүй. Төлөвлөгөө байхгүй газар даргын үзэмжээр бүх зүйл шийдэгддэг. Даргатай нь ярьчихвал болчихно гэсэн хандлагатай байдаг.
Төлөвлөгөө зохиоход иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Тэр газарт үүсч байгаа асуудлыг тэр хорооны оршин суугчид л мэднэ шүү дээ
– Улаанбаатар хот бол маш жижиг газар бөөгнөрсөн байдаг. Энгийн хүний нүдээр харахад тэлэх шаардлагатай юм шиг санагддаг. Их сургуулиуд, том худалдааны төв, захуудыг хотоос гаргах асуудал яригддаг. Олон улсад үүнийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
– Манайхан шууд “Нийслэлээ нүүлгэе” гэж ярьдаг. Олон улсад ингэж хийдэггүй. Байгаагаа засаж сайжруулаад явах ёстой. Үүнийг хийхэд мөн л нэгдсэн нэг төлөвлөгөөтэй байх ёстой. Манайх шиг уудам газар нутагтай улс Хонконг шиг өндөр өндөн барилга бариад, хүн амын нягтаршил өндөр байхуу?
Европ шиг хамгийн өндөр барилга нь 7-9 давхар, наран талдаа цонхтой, гаднаа хүүхдийн тоглоомын талбайтай, ногоон байгууламж нь хангалттай, сургууль цэцэрлэг рүүгээ алхаад хүрэх боломжтой, чанартай эмнэлэг нь дэргэд нь байж байдаг ийм нөхцөл рүү бид явах уу гэдэг л асуулт байгаа.
Нэгэнт нягтаршил өндөр болсон газрыг орхиод явах биш хэрэгтэй газруудад нь эмнэлэг, сургууль цэцэрлэгээ бариад явбал тэнд амьдрах таатай нөхцөл бүрдэх боломжтой. Төлөвлөгөө зохиоход иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Тэр газарт үүсч байгаа асуудлыг тэр хорооны оршин суугчид л мэднэ шүү дээ.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү.
20cm heleed bgaam l daa gishuun bolohoosoo omno ch helj l bsan humuust oilgpmjtoi geed 1 too geed bgaa yum. Dulaan aldagdal baga bol baga tulsh zartsuulna. Olon ail deer avaad uzeheer agaariin bohirdol buurahaar yum bilee
Ёоооё 1 төө дулаалга гэнэ хахахаха ийм хүн инженер мөн үү ихийг мэдэгч алиа салбадай дэнгийн эрвээхий