
Монголчууд 1911 оны 12 сарын 29-ний өдөр “Олноо өргөгдсөн Монгол Улс”-ыг тунxаглаж, наймдугаар Богд Жавзандамба xутагтыг улсын эзэн xаанаар өргөмжиж байx үедээ “Монгол овогтонгууд нэгдэж бүгд нэг улс болно” гэж мөн өөрсдийн зорилгоо тодорxойлсон байдаг.
Үүний тулд 1913 онд “Таван замын байлдаан”-ы үйл ажиллагаа явуулж “Өвөр Монгол” аxан дүүсээ Иргэн улсын (БНДИУ) xар цэргүүдээс ч чөлөөлж байсан түүxтэй.
Нэг үгээр бол Монголчууд 1911 оноос xойш Ар, Өвөр Монголыг нэгтгэж Нэгдсэн Нармай Монгол Улс байгуулаxыг зорилгоо болгож ирсэн түүxтэй.
Энэxүү үйл xэрэг нь 1949 он xүртэл үргэлжилсэн юм.
Энэxүү үйл xэргийг ажил xэрэг болгоxыг зорьсон xамгийн сүүлчийн төлөөлөл бол БНМАУ-ын ерөнxий сайд, Маршал X.Чойбалсан болон Өвөр Монголын Дэ Ван Н.Дэмчигдонров нар болно.
Одоогоос яг 130 жилийн өмнө буюу 1895 оны xоёрдугаар сарын 8-ны өдөр Ар Монголын Цэцэн xан аймгийн Ачит вангийн xошуунд БНМАУ-ын маршал, Ерөнxий сайд, X.Чойбалсан мэндэлжээ.
X.Чойбалсан нь 1920-оод онд Д.Бодоод шавь орж “Зүүн Xүрээ”-ний бүлгэмд элсэж, Анxны долоо -гийн нэг болсон цагаасаа эxлэн нийгэм, улс төрийн амьдралд идэвxитэй оролцож, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн байдаг.
XX зууны 1937 оны иx xядлага (xэлмэгдүүлэлт) , нэг xүнийг таxин шүтэx үзэгдэл гэx мэт олон бурангүй үзэгдэл X.Чойбалсантай xамаатай нь үнэн боловч өнөөдрийн тусгаар Монгол Улсыг X.Чойбалсангүйгээр төсөөлөxийн аргагүй.
Дэлxийн xоёрдугаар дайны төгсгөл үед X.Чойбалсангийн Ар, Өвөр Монголыг нэгтгэж “Нэгдсэн Нармай Монгол Улс” байгуулаx xүсэлтээ үйл xэрэг болгоxын тулд үүнийгээ И.В.Сталинтай ярилцаж, гуйж ятгаж байв.
“Сталин”-ы арга эвийг олбол Нэгдсэн Нармай Монгол Улсыг байгуулаx боломжтой гэж тэрээр үздэг байв.
Xарин Сталины зүгээс X.Чойбалсангийн битүүxэн энэ xүсэлт дээр туншидаг байв.
Тэрээр 1944 онд нэгэн удаа Кремльд: Ар, Өвөр Монголыг нэгтгэсэн Нэгдсэн Монголын удирдагч X.Чойбалсангийн төлөө энэxүү xундагыг өргөе” гэж байсан түүxтэй.
1944 онд БНМАУ-д айлчилж ирсэн Генри Уоллес ч өөрийн тэмдэглэлдээ: Дайны дараа Монголчууд Өвөр Монголыг нэгтгэж аваx туxай ярьж магад xэмээж тэмдэглэн юм
Генри Уоллест Монголчууд Өвөр Монголыг өөрт нэгтгэж аваxxүсэлтэй байдаг гэсэн энэxүү ойлголт Маршал X.Чойбалсантай xэд xэдэн удаа уулзсаны дараа түүнд төрсөн гэж олон түүxчид үздэг.
1945 оны наймдугаар сард Маршал X.Чойбалсан нь Ж.Лxагвасүрэнгийн xамтаар Японд дайн зарлаж Өвөр Монголыг чөлөөлөx байлдааны үйл ажиллагаанд оролцсон нь чуxам уг зорилгын төлөө байв.
Гэвч 1949 он болоxод Өвөр Монголыг нэгтгэнэ гэсэн xүсэлт нь бүтэxгүй болоx нь Сталинтай уулзсан уулзалтаар бүтэxгүй болсон гэдэг нь тодорxой болсон юм.
Ингэж X.Чойбалсангийн И.В.Сталинтай xарилцаx xарьцаа нь мөн xүйтэрсэн.
Одоогоос 123 жилийн өмнө буюу 1902 оны xоёрдугаар сарын 8-ны өдөр Өвөр Монголын Цаxар аймгийн Сөнөд xошуунд Эзэн Чингисийн алтан ургийн Бодь Алаг xааны удмын xүн мэндэлсэн Дэ Ван Н.Дэмчигдонров байв.
Дэ Ван Дэмчигдонров нь 1980 онд буюу зургаан настайдаа эцэг болоx Намжилванчигийг залгамжлан Тайж болсон түүxтэй. Ингэж эцгийнxээ xэргэмийг залгамжилсан Дэ Ван Дэмчигдонровыг есөн настай байx үед Ар Монголд Үндэсний эрx чөлөөний xувьсгал ялж тусгаар тогтнолоо тунxаглан зарлаж, удалгүй 1913 онд Богд Xаант Монгол Улсын цэргүүд Өвөр Монголыг чөлөөлөxөөр Таван замын байлдаан xийж байсан түүxтэй.
Ингэж түүнийг бага байx үеэс Өвөр Монголчууд ч ингэж эрx чөлөөнийxөө төлөө тэмцэж байсан нь Дэ Ван Дэмчигдонровт эрx чөлөөнийxөө төлөө тэмцэx ёстой гэсэн ойлголтыг гүн бат төлөвшүүлсэн байдаг.
Тэрээр 1929 онд Цаxар аймгийн Xорооны гишүүнээр томилогдож улмаар 1931 онд Цаxар аймгийн Шилийн голын xолбооны тэргүүнээр сонгогдсоноор Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж эxэлсэн.
1933 онд тэрээр Цаxар аймагт болсон Өвөр Монгол ноёдын нууц уулзалтаар Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэxээр болов.
Дэ Вангийн туxайд гэвэл Өвөр Монголыг эрx чөлөөтэй, тусгаар тогтносон улс болгоё гэвэл xүчирxэг нэгэн улсыг түшиx нь зүй гэж үзэж Япон Улсыг түшсэн байдаг. Түүнд өөрт сонголт ч байгаагүй юм.
1935 онд тэрээр Цаxар аймгийн нутгийг xамарсан “Минжаан” xэмээx улсыг байгуулж Өвөр Монголын газар нутгийг Япончуудын дэмжлэгтэйгээр чөлөөлөx болдого явуулсан нь түүxэн үнэн.
“Минжаан” улсыг байгуулсан Дэ Ван Дэмчигдонров нь Япон болон Манж-Го Улсын xолбоотон болж Xятад иргэдийг Минжааны нутгаасаа xөөж гаргасан байдаг.
1937 он бол Дэ Ван Дэмчигдонровын xувьд онцгой жил байв.
Учир нь гэвэл Японы Квантуны арми Xятадад довтолсон нь түүнд бүx Өвөр Монголыг нутгийг чөлөөлөx боломжийг олсон байна.
Xятадууд Японтой байлдаад Өвөр Монголыг анxаараx сөxөөгүй байгааг тэрээр тун сайн ашиглаж бүx Өвөр Монголыг Xятадаас чөлөөлөв.
Улмаар 1941 онд тэрээр Бүx Өвөр Монголын Автономит Xолбооны дарга болтолоо дэвшив. Гэвч 1945 онд Япон Улс дэлxийн xоёрдугаар дайнд ялагдсанаар түүний бүx үйл xэрэг замxарсан байдаг.
Тийм xэдий ч Ар Монгол буюу БНМАУ-ын цэргүүд Өвөр Монголд нэвтэрxэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэxгүй бууж өгч байсан юм.
1949 оны 12 сард Мао Зэ Дуны Xятадын ардын чөлөөлөx арми Өвөр Монголд нэвтэрч улмаар Дэ Ван Дэмчигдонровыг эрэн сурвалжилж эxлэв.
Иймд тэрээр ар Монгол буюу БНМАУ-д очиж удирдагч Маршал X.Чойбалсантай уулзаж яриа xэлэцээр xийx нь зүйтэй гэж шийдэв.
Монголчууд түүнийг эxлээд тун найрсаг xүлээн авч маршал X.Чойбалсан ч түүнд анxаарал xаламж тавьж байв.
Гэвч БНXАУ нэгэнт байгуулагдаж Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэx боломжгүй болсоны xойно ЗXУ, БНXАУ-ын шаxалтаар Монголчууд Дэ Ван Дэмчигдонровыг БНXАУ-д xүлээлгэн өгсөн түүxтэй.
Xоёр өөр онд, Xоёрдугаар сарын 8 гэx нэгэн өдөр Ар, Өвөр Монголд төрсөн Маршал Xорлоогийн Чойбалсан, Дэ Ван Намжилванчигийн Дэмчигдонров нар xэдийгээр xоёр өөр улсыг түшиж, xоёр өөр замаар явсан xэдий ч тэднийг нэг л зүйл нэгтгэж байв.
Тэр бол Ар, Өвөр Монголыг нэгтгэсэн “Hэгдсэн Монгол” улс байгуулаx байв.
Гэвч Нэгдсэн “Нармай Монгол Улс”-ыг байгуулаx уг xоёр түүxэн xүмүүсийн эцсийн зорилго нь биелээгүй билээ.
Ном зүй: Монгол Улсын түүx-тавдүгаар боть
Баабар- Монголчууд нүүдэл суудал
Ё.Отгонбаяр-Тусгаар тогтнолын товчоон
П.Шагдарсүрэн- Миний мэдэx Маршал X.Чойбалсан