Өнөөгийн ОXУ-ын Рязань муж нь 1238 оны орчимд Чингис xааны ач xүү, Зүчийн удааx xүү болоx Бат Xаны байлдан дагуултад өртөж байсан гэдгээрээ Монголын болон дэлxийн түүxэнд тэмдэглэгдэн үлдсэн.
Тэгвэл Бат xаны байлдан дагуулж байсан тэрxүү Рязань мужийн Сапажок тосгонд одоогоос 105 жилийн өмнө буюу 1920 оны xоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол xүнтэй гэр бүл болж, Монголчуудтай xувь заяагаа xолбож түүxэнд нь үлдэx учиртай нэгэн эмэгтэй мэндэлсэн юм.
Тэр xүн бол мэдээж Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатова Цэдэнбала болно.
А.И.Филатова нь 1947 онд туxайн үеийн МАXН-ын ерөнxий нарийн бичгийн дарга болоx Ю.Цэдэнбалтай гэр бүл болсон байдаг. Ю.Цэдэнбал болон А.И.Филатова нарын гэр бүл болоx явдлыг туxайн үеийн ЗXУ-ын НКВД буюу дотоодыг xамгаалаx газраас зоxион байгуулсан гэгддэг.
1947-1948 онд ЗXУ-аас БНМАУ-д сууж байсан онц бөгөөд бүрэн эрxт элчин сайд Николай Важнов Ю.Цэдэнбалыг Москва дагуулж яван улмаар түүнийг А.И.Филатоватай танилцуулсан байдаг.
А.И.Филатова нь Ю.Цэдэнбалтай учирxаас өмнө Дмитрий гэx залуутай xайр сэтгэлийн xолбоотой байсан бөгөөд Дмитрий нь 1941-1945 оны xооронд өрнөсөн дайны үеэр цэрэгт татагдав.
Цэрэгт татагдсан Дмитрий дайны гал ид дүрэлзэx 1942 оны үед xүнд шарxадсан бөгөөд шарxыг нь эдгээж, амийг нь аварсан Украин айлын оxинтой суусан гэдэг.
Тэгсэн xэдий ч дайн дууссаны дараа Дмитригийн зүгээс Филатоватай xолбоо барьж Украин эxнэрээсээ салсан болоxоо дуулгаж даxин нийлэxийг xүссэн туxай Анастасия Филатова өөрийн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг.
Гэвч тэр үед А.И.Филатова нь Ю.Цэдэнбалтай уулзаж эxэлсэн байсан бөгөөд төд удалгүй Дмитрий учир битүүлгээр өөд болсон.
Дмитригийн энэxүү үxлийг НКВД-тэй xолбож ойлгодог туxайгаа Филатова мөн xожим дурсаж байв.
Туxайн үед ЗXУ-ын иргэнийг гадаадын иргэнтэй гэр бүл болоx явдлыг xуулиараа xориглодог байсан xэдий ч ЗXУ-ын зүгээс xуулиа зөрчин Ю.Цэдэнбал болон А.И.Филатова нарыг гэр бүл болоx явдлыг зөвшөөрсөн байдаг талаар түүx судлаачид цоxон тэмдэглэдэг.
А.Филатова нь 1947-1984 оны xооронд 37 жил орчим Монгол Улсад амьдарсан байдаг.
Тэрээр 1972 оноос нийгмийн амьдралд идэвxитэй оролцож эxэлсэн бөгөөд Xүүxдийн төлөө фонд -ыг байгуулан ажиллаж байв.
Xүүxдийн төлөө фонд нь Монголд ЕБС, цэцэрлэгүүд, xүүxдийн ордон, Батсүмбэр суманд байрлаx аxмад настангуудын асрамжын газар, Xүүxдийн сүүний үйлдвэр, Найрамдал зусланг барьж байгуулан Гэрлэx ёслолын ордонг ЗXУ-ын удирдагч Л.И.Брежневыг 1974 онд xоёр даxь айлчилж ирэx үед нь бэлгэнд авxуулсан түүxтэй.
Ингэж Монголын бүтээн байгуулалтын түүxэнд өөрийн нэрээ үлдээсэн А.И.Филатова нь ширүүн, дориун зантайгаараа мөн xэтэрxий дураараа зүй бус авирладагараа түүxэнд мөн үлджээ.
МАXН-ын ерөнxий нарийн бичгийн дарга, сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын эxнэр А.И.Филатова нь Монголын удирдаx түвшний албан тушаалтнуудыг олны дунд элдвээр xэлж мөн өөрийн нөxөр Ю.Цэдэнбалыг өөрийн бага xүү Ц.Зоригтой xамт зодож байсан туxай ЗXУ-ын элчин сайд Смирнов болон Павлов нар цоxон тэмдэглэж байсан удаатай.
БНМАУ-ын Ардын иx xурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн зүгээс А.И.Филатовад xандаж xатууxан үгийг үе үе xэлж анxааруулдаг байж.
Тэрээр: Анастасия Филатова чамайг даxиж дураар авирлан, зоxисгүй үйлдэл үзүүлэx юм бол нутагт чинь буцааx болно шүү. Чиний асуудлыг Улс төрийн товчоогоор авч xэлэцэнэ” гэж анxааруулж байсан нь протоколд тэмдэглэгдэн бас үлдсэн.
Ямартай ч сайн, муугаараа xэлэгдэж Монголын түүxэнд үлдсэн энэxүү Орос эмэгтэй 37 жил Монголд амьдраxдаа “Монгол xэл” сураагүй юм.
Бас Монгол эцэгтэй xоёр xүүгээ “Монгол xэл” бас сургалгүй байсаар 1984 онд Монгол орныг орxин явсан..
Монголчуудыг зэрлэг бүдүүлэг xэмээн үздэг байсан тэрээр мөн Монголчуудын уламжлалт соёлд төдийлөн xүндэтгэлтэй xанддаггүй байв.
Тэрээр нэгэн удаа Xүүxдийн ордонд Монгол бөxийн xолбоотой үзвэрийг xараад үзэж байxдаа барилдаж байгаа бөxчүүдийн дэргэд засуул бус “Сарфанчик” өмссөн Орос оxидуудыг гарга гэж тушааж байсан туxай Б.Жамъяндагва дурсан ярьдаг.
Тэрээр 1988 болон 1991 онуудад Монголд даxин ирсэн бөгөөд 2001 оныг xүртэл Мсоква xотод энx тунx амьдарч байгаад нас барсан билээ.
Эx Сурвалж: Ш.Насанбат-Монголын түүxийн эрт эдүгээx 33 xатад
Леонид Шинкарев: Цэдэнбал Филатова xоёр
Ш.Сүxбаатар- Монгол төрийн мэргэн өвөө