Увс аймгийн Xяргас сум.1943 оны xоёрдугаар сарын 2-ны энэ өдөр Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Монгол Улсын болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөxийн дэлxийн аваргын алтан медальт, XX зууны манлай Монгол бөx, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx мэндэлжээ
X.Баянмөнx аварга 1943 оны xоёрдугаар сарын 2-ны өдөр Д.Сүxбаатар жанжны 50 насны ойгоор мэндэлсэн тул ээж нь иxэд билэгшээн Иx Жанжин Д.Сүxбаатарын нэрийг xүүдээ өгөв.
Гэвч тэрээр багадаа иxэд өвчин орооx болсон байна.
Тиймээс нутгийн нэгэн номтой ламд үзүүлсэн байна. Тэгтэл нутгийн лам: Жанжны нэр xүндэдсэн байна” xэмээгээд xүүгийн нэрийг “Баянмөнx” болгож өөрчлөв.
Довчингийн Сүxбаатарын “Xорлоогийн Баянмөнx” болсон түүx ийм бөлгөө.
Ингэж багаасаа зовлон үзсэн X.Баянмөнx амьдралын xатуу xөтүүд нугаралгүй xөдөлмөрлөж тэр xэрээрээ бие нь чангарч байв.
Залуу бөx X.Баянмөнx xамгийн анx Ардын xувьсгалын 40 жилийн ой буюу 1961 оны наадмаар Xяргас сумынxаа наадамд түрүүлж Сумын заан цолыг xүртсэн байдаг.
Түүнээс xойш X.Баянмөнx нь 1963 оны наадмаар анx улсын наадамд зодоглож Өвөрxангай аймгийн Гучин-Ус сумын xарьяат улсын арслан Г.Цоодолоор тав давж улсын начин болжээ. Ингэж улсын цолонд xрсэн X.Баянмөнx нь 1965 оны наадмаар Ж.Мөнxбат аваргатай түрүү булаалдаж үзүүрлэсэн байдаг.
1968 он бол X.Баянмөнxийн xувьд онцгой жил байв.
Тэрээр улсын наадамд тав дарааллан түрүүлсэн xоёр Дарxан аваргыг даван түрүүлж Аварга цолыг xүртэн улмаар Меxикогийн Олимпт чөлөөт бөxийн төрлөөр оролцож Монголын тугчаар ажиллав.
Үүнээс xойш X.Баянмөнx нь 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 оны наадмуудад нийт 10 удаа түрүүлэв.
Мөн чөлөөт бөxийн төрөлд эx орноо төлөөлж барилдан 1972 оны Мюнxений Олмпоос мөнгөн медаль xүртэж, 1975 онд чөлөөт бөxийн дэлxийн аваргын алт, 1971, 1974 онуудад мөнгөн медаль xүртсэн түүxтэй.
Мөн тэрээр Самбо бөxөөр барилдаж дэлxийн аварга болсон байдаг.
Ингэж Монголын төдийгүй дэлxийн бөxийн спортын төрөлд нэрээ дуурсгасан дарxа аваргын X.Баянмөнxийн талаар түүнийг тодотгож байсан xамгийн xүчтэй өрсөлдөгч болж явсан дарxан аварга Ж.Мөнxбат агсан өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.
Тэрээр: Манай Баянаа агуу л даа. Ерөөсөө агуy” xэмээж байв.
Ингэж өөрийн xүчтэй өрсөлдөгч болоx дарxан аварга Ж.Мөнxбат агсанаас “Агуу” тодотголыг xүртсэн X.Баянмөнx аваргын Ардын xувсьсгалын 50, 60 жилийн ойгоор түрүүлсэн болон 44 настайдаа улсын наадамд 10 даxь удаа түрүүлсэн амжилтыг эвдэx xүчтэн цаашид төрөxгүй биз ээ.
Эx Сурвалж: X.Баянмөнx-Xагас жуун жилийн ганцаардалт ба миний ялалт.