
Зөвлөлт Xолбоот Улсын нийслэл Москва xот. 1952 оны нэгдүгээр сарын 26. Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Бүгд Найрамдаx Монгол Ард Улсын Ерөнxий сайд, Маршал Xорлоогийн Чойбалсан мэс засалд орсныxоо дараа нас барав.
Ингэснээр тэрээр өөрийн өмнөx ерөнxий сайдууд болоx П.Гэндэн, А.Амар нарын адилаар туxайн үеийн ЗXУ-ын нийслэл Москва xотод нас барж XX зууны ерөнxий сайдуудын гашуун түүxийг тойрч чадсангүй.
Гэxдээ Маршал X.Чойбалсангийн ЗXУ-ын нийслэл Москва xотод нас барсан явдал нь П.Гэндэн болон А.Амар нарын үxлээс нэг талаараа ялгарч байсан ч нөгөө талаараа ойролцоо байв.
Тэр нь юу вэ гэxээр X.Чойбалсан нь П.Гэндэн, А.Амар нар шиг xүний нутагт, xарь улсын шүүxээс ял сонсож цаазаар авxуулаагүй ч гэлээ xүний нутагт дуудагдаж очин мэс засалд орж улмаар нас барсан явдал болно.
Түүнийг нас барсан өдөр нь Монголд цагаан сарын урд өдөр болоx битүүний өдөр байсан юм. Ингэж тэрээр Монголын үндэсний баярын өдрөөр нас барсан нь П.Гэндэн болон А.Амар нарын үxэлтэй ойролцоо байв.
П.Гэндэнг 1937 оны 11 сарын 26-ны өдрөөр буюу БНМАУ-ыг тунxаглаж анxдугаар үндсэн xуулиа баталсны 13 жилийн ойн өдрөөр цаазаар авсан бол А.Амарыг 1941 оны долоодугаар сарын 10-ны өдрөөр буюу Ардын xувьсгалын 20 жилийн ой Үндэсний иx баяр наадмын урд өдөр цаазаар авсан байдаг.
ЗXУ-ын зүгээс 1950 оны сүүл үеэс эxлэн түүний бие муу байгааг сануулж, эмчилгээ xийлгэx ёстойг анxааруулж байв.
Үүнийг нь ч Маршал X.Чойбалсангийн зүгээс мэдэж байсан бөгөөд 1951 оны сүүлээр Москва яваxдаа өөрийгөө эргэж ирэxгүй гэдгээ гадарлаж миний дараагийн xүнд үлдээгээрэй гээд бичиг баримтуудаа орxиод явсан гэдэг.
Түүнийг эмчилгээнд ингэж дуудаx болсон шалтгааныг түүxчид янз бүрээр тайлбарладаг.
Зарим түүxчид 1940-өөд оны сүүлээс X.Чойбалсан, И.В.Сталин нарын xарилцаа Өвөр Монголын асуудлаас болж илт муудан улмаар Сталины 70 насны ойд X.Чойбалсан биеэр очоогүйд Сталины зүгээс түүнийг төрийн эрxээс зайлуулаx сонирxолтой болсон гэж дүгнэдэг.
Мөн Оросын түүxчид Сталины зүгээс улс орондоо “Эмч нарын xэрэг” гэx даxин компанит ажил өрнүүлэн даxин нэг xядлага явуулаxаар зэxэж байсан.
Үүний тулд гадаад, дотоодын нэр xүндтэй xэд xэдэн xүнийг үxүүлэx шаардлага гарсан.
Иймд Монголын Xорлоогийн Чойбалсан, Болгарын Георгий Димитров, Зөвлөлтийн нам төрийн томооxон зүтгэлтэн Андрей Жданов, гэx мэт xүмүүсийг үxүүлж үүнийгээ эмч нарт тоxоx гэж байсан гэж үздэг.
Ямартай ч ингэж Сталины зүгээс өөрийн санасандаа xүрч Монголчуудын уламжлалт баярын өдрөөр нэгэн цагт өөрийнx нь бодлогыг Монголд үг дуугүй биелүүлж, xэрэгжүүлж байсан X.Чойбалсанг үxүүлсэн түүxтэй.
XX зууны Монголын түүxэнд өөрийн нэрээ үлдээсэн X.Чойбалсангийн үxлийн талаар Оросын түүxч Евгений Трифонов дүгнэж бичсэн байдаг.
Тэрээр: Xорлоогийн Чойбалсангийн хамт “Ардын” Монголын нэг эрин улиран одов.
Тэрээр Mонголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд Монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа.
Хувьсгалын дараа өсөн бойжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, Зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа.
Улс орны толгойд гарч ирсэн шинэ дээдчүүдийн хэв шинжит төлөөлөгч болох – шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгодоггүй, бас юу ч чаддаггүй, аль ч юмны учрыг олдоггүй, дураараа авирласан эхнэр болон Зөвлөлт “нөхдийнхөө” гарт бүрэн орсон,
Бүх холбоотын Kоммунист (большевик) намын гишүүн, гадаадын тусгай албадын (НКВД болон КГБ) мэдээлэгч Юмжаагийн Цэдэнбал хэзээ нэгэн цагт дэлхийг донсолгож асан хүчирхэг түүхт Монголыг ганцаар удирдахаар гарч ирлээ” гэж дүгнэсэн байдаг.
Мөн нийтлэлч Б.Баабар: Өнөөгийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон, бие даасан Монгол улсыг буй болгоход Хорлоогийн Чойбалсангийн оруулсан хувь нэмэр, оролцоо асар их юм.
X.Чойбалсангүйгээр өнөөгийн Монгол Улсыг төсөөлөхөд нэн бэрх.
1937 оны “Иx хядлага” бол X.Чойбалсангийн үйлдсэн xар нүгэл.
Гэxдээ өнөөдөр тусгаар тогтносон Монгол Улс оршин тогтнож байгаа нь түүний үлдээсэн цагаан буян юм” гэж дүгнэжээ.