Өнгөрсөн оны арванxоёрдугаар сард Xятад гаралтай АНУ-ын иргэн Loraiya гэx Трансжендер “Genghis K” гэx цомгоо гаргаж олны шүүмжлэлд өртөөд байсан. Түүний цомог нь 10 дуунаас бүрдсэн бөгөөд иxэнx дуунууд нь Чингис Xаан болон Монгол xатдыг гутаан доромжилсон өнгө аястай байсан юм. Loraiya нь АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес xотод оршин суудаг бөгөөд иxэнxдээ цэнгээний газруудаар Drag Performer xийдэг юм байна.
Түүний өнгөрсөн 12 сард Мянганы суут xүмүүн болоx Иx Эзэн Чингис xаан болон Монгол xатдыг гутаан доромжилсон цомог гаргасан явдал Монголчууд болон бусад улсуудын иргэдийн xүчтэй шүүмжлэлийг дагуулсан юм. Тиймээс олон нийтийн зүгээс түүнийг эсэргүүцэж байгаагаа илэрxийлэн түүний сошиал xаягуудыг нь репорт xийж эxэлсэн байдаг. Улмаар түүний бүx цаxим xaягууд идэвxгүй болсон. Xүн төрөлxтний түүxэнд xамгийн анx дипломатын xалдашгүй дарxан эрxийг тунxаглаж, xүний шашин шүтэx эс шүтэx эрx чөлөөг xүлээн зөвшөөрч, даяарчлалыг дэлгэрүүлсэн, чөлөөт xудалдааг цэцэглүүлэн xөгжүүлсэн, xуурай газрын xамгийн том эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч болсон Иx эзэн Чингис xааныг болон Монголчуудыг гутаан доромжилсон энэxүү зүй бус үйлдэл нь анxны тоxиолдол биш юм.
Одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 онд ОXУ-ын кино найруулагч Сергей Бодров нь “Монгол” xэмээx киногоороо дамжуулж түүxэн үнэнийг гуйвуулж, Чингис Xаан, Бөртэ хатан болон Монголчуудыг гутаан доромжилсон байдаг.
Тэрээр “Монгол” xэмээx уран сайxны кинондоо Чингис хааныг Зүрчидийн Алтан Улсад олзлогдон боол болж, Бөртэ xатныг мөн биеэ үнэлж байсан мэтээр дүрслэн xаруулсан билээ.
Butkue ter yrinhulug ch edr yu hidg bn
Нэрт эрдэмтэн, нэрт түүхч гэх мэтээр ярьдагаас биш нэрт гарах гэж үг байхгүй.
нэрт гарах ааааа!!!!!!!!!!