АНУ-ын Дээд шүүх Хятадын видео платформ болох TikTok-ийг зохицуулах шинэ хууль нь Үндсэн хуулийг зөрчөөгүй хэмээн үзсэн талаар 17-ны өдөр мэдээллээ.
Уг хуулийг 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж. TikTok платформын эзэмшигч болох “ByteDance” компани одоо АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоох эсхүл АНУ-д үйл ажиллагаагаа “Хятадын бус” компанид худалдах шаардлагатай болох нөхцөл байдалд ороод байна.
TikTok АНУ-ын залуучуудын дунд өндөр хэрэглээтэй ба тус улсад 170 сая орчим хэрэглэгчтэй.
Гэсэн хэдий ч, тус платформоор дамжуулан хувь хүний мэдээлэл Хятадын талд орж болзошгүй гэсэн аюул эрсдэлийн талаарх санаа зовнилууд гарсан тул дээрх хууль батлагдсан.
2023 оны дөрөвдүгээр сард батласан хуульд зааснаар, “TikTok” АНУ дахь үйл ажиллагаагаа худалдах эсхүл хэрэв худалдах боломжгүй бол тус аппликейшнийг татаж авах, шинэчлэх үйлчилгээг зогсоох заалттай юм.