Монголын жүдо бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгийн шавиа зодсон бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ.
Тодруулбал, Жүдо бөхийн УАШТ-ий үеэр буюу энэ сарын 10-нд уг хэрэг болсон байна. Түүнд зодуулсан Ц.Х гэх эмэгтэй тархиндаа цус харваж, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Энэ талаар цахим сүлжээнд Ц.Х-гийн дүү Ц.Э доорх тайлбарыг бичин нийтэлжээ.
“Энэ хүнд хариуцлага тооц. Хэрээс хэтэрсэн, ёс зүйгүй үйлдэл гаргаж шатнаас түлхэж унагаагаад, араас нь ирж зодож, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан. Одоо эгч минь тархины харвалттай эмнэлэгт эмчилгээнд маш хүнд байна. Тамирчин хүний ёс зүй гэж юу ч алга.”
Хохирогч Ц.Х нь жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч юм. Уг асуудлыг хуулийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдвол Т.Энхцэцэг шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах аж.
Энэ новш мөнгө нь хатгаж биеэ тоосон нь тодорхой байна даа.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Мөн шүүгчийн ажлаас нэн даруй халах шиидвэрийг МҮОХороо гаргах хэрэгтэй.