“Парис-2024” зуны олимпын XXXIII наадам Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан. Уг наадамд Монгол улсаас 32 тамирчин эрхээ авч өрсөлдсөн. Эртний Грекээс улбаатай спортын тэмцээнийг хүний бие бялдар, хүсэл зориг, оюун ухааныг дээдэлсэн эрхэм зорилго бүхий амьдралын гүн ухаан болтол нь ертөнц даяар түгээн дэлгэрүүлсэн хүмүүс бол францчууд. Орчин үеийн олимпизмын үзэл санааг үндэслэгч Пьер де Кубертины санаачилгаар 1894 оны зургаадугаар сард Парис хотноо дэлхийн тамирчдын их хурал болж улмаар Олон Улсын Олимпын Хороо байгуулагдан анхны олимпоо Афин хотноо хийж байсан түүхтэй.
Монголчууд олимпод оролцож эхэлснээс хойш 60 жилийг ардаа үдэв
Орчин үеийн зуны олимпын хоёрдугаар их наадмыг 1900 онд Парис хот хүлээн авч байсан. 1924 онд францчууд спортын түүхэнд бас нэгэн үсрэнгүй алхам хийж, нэгдүгээр сард амралт сувиллын бяцхан хот Шамонид өвлийн спортын долоо хоног зохион байгуулсан нь хожмоо Өвлийн олимпын анхдугаар наадам болон түүхэнд бичигдсэн билээ.
Парис-2024 зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр тэрээр Монгол Улсын Жүдо бөхийн дэлхийн аварга болсон 6 дахь, эмэгтэй 3 дахь тамирчин болсон.
Монгол улсаас төрсөн зургаа дахь “Дэлхийн аварга” Б.Баасанхүү
Б.Баасанхүү Олимпын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж, ялагдсанаар “Парис-2024” Олимпын наадмын мөнгөн медальтан болсон.
Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас 31 медаль зүүв
Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болсон байна. Б.Баасанхүү 2024 онд Ази тивийн аварга, Душанбегийн Их дуулгын алт, Дэлхийн аварга болсноор Монгол улсын зургаа дахь Дэлхийн аварга болов.
Паралимпын 17 дахь наадамд Монголчууд түүх бүтээв
Монгол Улс 1964 онд Токиогийн олимпод оролцож эхэлсэн билээ. “Парис-2024” бол монголчуудын оролцсон 15 дахь олимп. Монголчууд 60 жилийн хугацаанд олимпод оролцож, өнгөрсөн хугацаанд олимпоос 30, Паралимпээс дөрвөн медаль хүртээд байсан. Тэгвэл Парис-2024 зуны олимпын наадам өндөрлөснөөр олимпын наадмаас 31 дэх, паралимпээс 4 медаль ингэснээр Монголын тамирчид найман медальтай болж байна.
Тодруулбал, “Парис 2024” паралимпын наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцсон. Ийнхүү нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр түүхэн амжилт тогтоов.
Монголын пара баг тамирчид Паралимпын зуны наадмаас 8 медаль хүртээд байна
У.Сүрэнжав: Паралимын наадамд таеквондогийн 52 кг-ийн жинд алтан медаль хүртэн, паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирсан билээ. Түүний медалийг Холливудын од Жэки Чан гардуулав.
Г.Болор-Эрдэнэ: Паралимпийн наадмын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн К-44 ангиллын 63 кг-ийн жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн. Тэрээр “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлснээр Парисыг зорих тийзээ өвөртөлсөн билээ.
Э.Содномпилжээ: 2024 он хүртэл паралимпын рекордыг 245 кг-ын амжилтаар эзэмшиж байв. Мөн гурван олимп дараалан, иж бүрэн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо.
- “Рио 2016” паралимпын наадмаас хүрэл медаль
- “Токио 2020” паралимпын наадмаас алтан медаль
- “Парис-2024” мөнгөн медаль
Ц.Баттулга: Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн нь түүхэндээ пара хөнгөн атлетикийн анхны томоохон амжилт байлаа.
Монгол улсын паралимпын амжилтууд
- “Бээжин 2008”: Нэг алт /байт харваа/
- “Рио 2016”: Хоёр хүрэл /жүдо, пара пауэрлифтинг/
- “Токио 2020”: Нэг алт /пара пауэрлифтинг/
- “Парис 2024”: Нэг алт, гурван мөнгө /таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик-бөөрөнцөг түлхэлт/
- Дэлхийн аваргын 5 медальтан, МУГТ М.Анхцэцэг зодог тайлав
М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоос зодог тайлжээ. Өдгөө 27 настай тэрээр энэ сарын эхэнд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байв. Бахрайн улсын Манама хотод болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -81 кг жингийн огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг дэлхийн аваргаас 5 медаль хүртсэн монголын анхны тамирчин болсон юм. 10 настайгаасаа хойш хүндийн өргөлтөөр хичээллэсэн тэрээр монголын анхны гэх олон амжилтыг тогтоосон билээ.
Тив, дэлхийн амжилтууд:
- 2016 оны АШТ – Алт (Нийлбэр)
- 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
- 2019 оны АШТ – Мөнгө (Нийлбэр)
- 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
- 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр)
- 2022 оны АШТ – Алт (Нийлбэр)
- 2022 оны ДАШТ – Мөнгө (Түлхэлттэй)
- 2024 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт) медаль хүртэж байв.
42 настай марафонч 6 олимп дарааллан оролцож
Гиннесийн амжилтыг тогтоов
Хөнгөн атлетикийн тамирчин, МУГТ Бат-Очирын Сэр-Од 42 настайдаа зуны олимпын 6 дахь наадамдаа оролцлоо. Тэрбээр энэ амжилтаараа Монголдоо төдийгүй марафоны төрөлдөө “анхдагч” болж Гиннесийн амжилтыг тогтоов. 2004 оны зуны олимпоос хойш МУГТ Б.Сэр-Од зуны олимпын наадамд тасралтгүй оролцсон тамирчин юм.
Түүний хувьд гэргий Оюунтуяа нь дасгалжуулан ажилладаг бөгөөд хос хоёрын хувьд залуу тамирчин ОУХМ Г.Хишигсайханыг мөн дасгалжуулан олимпын наадамд эрх авах тэмцээн уралдаан, залгуулаад олимпт хамтдаа баг болон ажиллав. Мөн тэрбээр “Парис-2024” зуны олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд боксын шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэний хамтаар Монголын багийн тугчаар ажилласан юм.
Цахим спортод The Mongolz баг чансаагаа тогтоож,
амжилтаараа Азидаа анхны баг болов
The Mongolz баг дэлхийд чансаагаараа эхний 10-т бичигдсэн Азийн анх баг боллоо. Тэд Украйн, Франц, Орос, Германы тэргүүтэй дэлхийн топуудын араас бичигдэж буй Ази тивийн анхны баг болж байна. Энэх багийнхны хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Perfect Word Shanghai Major-2024” тэмцээний шөвгийн наймд шалгарсан Азийн хамгийн анхны баг хэмээх түүхэн амжилтын эзэн болов. Харин одоогийн бүрэлдэхүүнээрээ Yalla Compass 2024 тэмцээнд ялалт байгуулж, мөн энэ онд PGL Major Copenhagen 2024 тэмцээнд Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байв. Тодруулбал, плей-офф буюу хасагдах шатанд нэг ч хожигдолгүй амжилтаараа дараагийн шатанд шалгарав. Хамгийн сүүлд Thunderpick Championship 2024 тэмцээнд түрүүлж аваргууд гэдгээ дахин баталсан юм.
Багийн спортод анхны эмэгтэй легионер болсон сагсан бөмбөгчин О.Хулан
Монгол улсын эмэгтэй сагсчдаас анх удаа гаднын лигт тоглох легионер тамирчин болсон нь энэ оны спортын онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна. Тодруулбал, Азийн хамгийн том лигүүдийн нэг Хятадын эмэгтэйчүүдийн лигт тэрээр тоглож байгаа. Хятадын Ухань хотын “Ухань Шенфан” багт нэг улирал тоглох гэрээ байгуулсан юм. О.Хулан энэ оны зургаадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож III байр эзэлсэн. Энэхүү тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан аж. Хятадын мэргэжлийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигт 19 баг өрсөлддөг юм. Шигшээ багийн тамирчин О.Хулангийн хувьд 2017 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлжээ. Түүний энэхүү спортод дурлах болсон хамгийн том шалтгаан нь түүний ах О.Энхбаатар билээ. Ах нь анх МУИС-ийн оюутан байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж амжилт гаргасан нь ийн дүүд нь эерэгээр нөлөөлжээ.
Спортын салбарын 2024 оны онцлох үйл явдлын видео контентийг үзэхийг хүсвэл