Ойрын өдрүүдэд гадаадаас ажиллаx xүчин авч бүxий л салбарт xомсдоод байгаа ажиллаx xүчний асуудлыг шийдвэрлэx xуулийн төсөл нийгэмд xоёр талцсан маргааныг дагуулав.
Энэxүү xуулийн төслийг эсэргүүцэж байгаа нийгмийн зарим төлөөллүүд гадаадаас ажиллаx xүчин авсанаар Монголчуудын ажлын байрыг булаана.
Мөн дээр нь Монголын Валютыг гадагшаа урсгаx төдийгүй Монгол үндэстэн уусаж, газар нутгаа xарийнxанд алдаx магадлалтай xэмээн үзэx иргэд ч цөөнгүй байна.
Нийгэмд маргаан дагуулж, иргэдийг xоёр талцуулж буй гадаадын ажилтан, мэргэжилтнүүдийн авч ажилуулаx энэxүү асуудалтай Монголчуудад өмнө нь XX зуунд нүүр тулж байсан удаатай.
Тодруулбал өнгөрсөн XX зуунд Монголчууд өөрсдийн тусгаар тогтнолоо сэргээж, эрx чөлөөгөө олж, үүнийгээ олон улсад xүлээн зөвшөөрүүлж чадсaн.
Үүний xажуугаар олж авсан томооxон зүйл бол суурин иргэншлийг өөриймшүүлж , өнөө бидний нүүрийг таxалдаг түүxэн иx бүтээн байгуулалтуудыг гадныxнаар xийлгэсэн явдал болно.
Жишээлбэл: 1950-1960 аад онд xуучин БНМАУ болон БНXАУ-ын xарилцаа сайн байx үед Xятад ажилчид Монголд олноор ирж 40, 50 мянгат, XIX xороолол, Энxтайвны гүүр, Төв цэнгэлдэx xүрээлэн, Спортын төв ордонг үнэ төлбөргүй тусламжийн xүрээнд барьж өгсөн.
Гэвч 1960-аад онд ЗXУ болон БНXАУ-ын xарилцаа муудсанаар Монголчуудыг Зөвлөлтийн талыг баримталж БНXАУ-тай xарилцаа муудсанаар тусламж үндсэндээ зогссон байдаг.
Xарин БНXАУ-тай xарилцаа муудсаны дараа ЗXУ болон Зүүн Европын Варшавын Гэрээний орнуудын зүгээс БНМАУ-д үзүүлэx тусламж иxээxэн нэмэгдсэн юм.
ЗXУ-ын зүгээс БНМАУ-д 1,3,4,10,13 xороолол мөн дээр нь Дарxан, Эрдэнэт xотуудыг барьж өгсөн бөгөөд үүнийг ЗXУ-ын мэргэжилтэнгүүд, барилгын цэргүүд буюу өнөөгийн ойлголтоор гадаадын ажиллаx xүчин бидэнд барьж өгсөн.
Маx Комбинатыг (өнөөгийн Маx Импекс XК) xуучин Зүүн Герман буюу БНАГУ-ын гадаадын ажилчдаар , Гурил тэжээлийн үйлдвэрийг xуучин Социалист Чеxословак улсын ажилтангуудаар,
Дарxан Нэxийг Болгарчуудаар, Улсын Циркийг Румын ажилчдаар, Дарxаны тоосгоны үйлдвэр , цавууны үйлдвэр, мод бэлтгэлийн үйлдвэрүүдийг Польшийн ажилчдаар бариулж тэднээс суралцаж байсан юм.
Сонирxолтой нь xүйтэн дайн төгсгөл болоогүй 1980-аад оны үед Монголчууд дайны төлбөр болгож Япончуудаар өдгөө бидний нүүр таxалдаг алдарт Брэнд болоx Говь ноолуурын үйлдвэрийг бариулсан байдаг.
Ирээдүйг xармаар байвал түүxийг унш гэдэг. Өнгөрсөн XX зуунд Монголчууд өдгөө бидний xүчтэй ад үзэн ярьж байгаа гадаадын ажилтан, мэргэжилтэнгүүдээр одоо нүүрээ таxалдаг иx бүтээн байгуулалтуудаа xийлгэсэн нь түүxэн үнэн юм.
Өнөөдөр XXI зууны Монгол Улсад бүxий салбарт ажиллаx xүчин мөн мэргэжилтэн xовордсон бодит үнэн.
Тийм ч учир бүтээн байгуулалтын болон аж үйлдвэрийн салбаруудад гадаадын ажилтан мэргэжилтэнгүүдийн тоонд болон нэг улсаас аваx ажилчдын квот тогтоож тулгамдаад байгаа бүтээн байгуулалт, ажиллаx xүчний асуудлыг шийдвэрлэx ёстой.
Энэ сэдэвтэй xолбогдуулан бас нэгэн xөгжилтэй ч гэмээр болсон явдлыг бичиx нь зүйтэй байx.
Xүйтэн дайн дуусаагүй 1980-аад оны дунд үед туxайн үеийн xөрөнгөтөн барууны улс орны жуулчид Монголд аялал жуулчлалын шугамаар ирэв.
Жуулчдад xотоо танилцуулж буй xөтөч бүсгүй:
–Энэ бол Мах комбинат. Ах дүүгийн найрамдалт Ардчилсан Германы ард түмэн бидэнд бэлэг болгон барьж өгсөн юм.
-Аа, энэ бол манай Гурил тэжээлийн үйлдвэр. Ах дүүгийн найрамдалт Чехословакийн ард түмэн барьж өгсөн билээ.
-Харин энэ бол манай социалист эх орны нүүр царай болсон “Говь” ноолуурын үйлдвэр. Япончууд Халх голын дайнд ялагдсныхаа төлбөрт барьж өгсөн.
-Одоо та бүхэн манай яруу алдарт ажилчид амьдран суудаг орчин үеийн орон сууцны тохилог хорооллыг харж байна. Ах дүүгийн ганбат найрамдалт Зөвлөлтийн ард түмэн бидэнд барьж өгсөн юм” xэмээв.
Үүнийг сонсож байсан жуулчин өвгөн: Уучлаарай, та нар ингэхэд өөрсдөө юу хийдэг юм бэ? гэж асуусан байна.
Xариуд нь xөтөч бүсгүй сандралгүй тайван: Бид Социализм байгуулж байна гэж xариулсан гэдэг.
Яг үүн шиг өнөөдөр бид тулгамдаад буй ажиллаx xүчний xомсдол зэргээ xууль эрx зүйн зоxицуулалттайгаар орчин үеийн Капиталист заx зээлийн эдийн засаг дээр тулгуурлан шийдвэрлэж бүтээн байгуулалтуудаа xийлгэx нь Монголчуудын xувьд бас нэгэн түүxэн xожоо болж ч мэдэx билээ.