Комбуча буюу Цайны мөөгийг (Medusomyces gisevi) олон оронд эрт дээр үеэс хүнсний зориулалтаар ашиглахаас гадна, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний бэлдмэлээр өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд хүмүүс бичил биетний гарал дээр суурилдаг өвчин эмгэгийг дарах зорилгоор комбуча ундааг өөрийгөө эмчлэх зорилгоор хэрэглэж ирсэн байдаг.
Комбучагийн метаболит нь олон бүрэлдэхүүн хэсгүүдийн баялаг найрлагатай болох нь батлагдсан боловч түүний хэрэглээ, үр нөлөөний талаархи зөрчилтэй мэдээлэлүүд байдаг тул түүн дээр үндэслэсэн ундааны шинж чанар, үр нөлөөг судлах нь орчин үеийн анагаах ухааны чухал зорилтуудын нэг болох нь тодорхой юм.
Комбуча(kombucha) хэмээх Европын нийтлэг нэр нь Японы 昆布茶 комбутя(kombutya)-ийн орчуулга ба япон хэлээр энэ үг нь өөр утгатай – комбу далайн замагнаас хийсэн ундаа бөгөөд комбучаг 紅茶キノコ ко гэж нэрлэдэг: тя киноко нь шууд утгаараа “цайны мөөг” гэсэн утгатай.
Комбуча(kombucha) нь хар эсвэл ногоон цай, элсэн чихэр, мөөгөнцөр дээр суурилан үйлдвэрлэсэн исгэсэн ундаа юм. Комбуча үйлдвэрлэгчид ихэвчлэн олон төрлийн нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүдийг ашигладаг: жимс, ургамлын дусаах, шүүс. Хуучин цайны мөөг гэдэг байсан бол одоо “комбуча” хэмээх шинэ нэрээр олонхид танигдсан.
“Цайны мөөг”(мөн “Япон мөөг”, “Манжурийн мөөг”) нь бактери агуулсан мөөгөнцрийн симбиозын хэд хэдэн сортын ерөнхий нэр юм. Комбуча, ус ашиглан цайны квас хэмээх чихэрлэг исгэлэн хийжүүлсэн ундаа хийдэг. Комбучагийн эмчилгээний үр нөлөө нь нотлогдоогүй байгаа ч уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашиглагддаж ирсэн байдаг.
Комбуча нь англи хэлнээс гаралтай SCOBY (Бактери ба мөөгөнцрийн симбиотик өсгөвөр) буюу нян ба мөөгөнцрийн симбиотик өсгөвөр гэж нэрлэдэг. Үндсэндээ комбуча нь цайны мөөгөөр хийсэн ундаа юм.
Үүнтэй холбогдуулан олон эрдэмтэд Medusomyces gisevi (kombucha) шингэний хэрэглээ, шинж чанарын талаархи мэдээлэлүүдэд дүн шинжилгээ хийж ирсэн. Энэхүү тоймыг эмхэтгэхдээ сүүлийн хэдэн арван жилийн шинжлэх ухааны гадаадын олон тооны эх сурвалжуудад дүн шинжилгээ хийсэн. Комбучагийн нөлөөний талаархи судалгааг одоо болон өмнө нь туршилтын загварт дийлэнх нь хийж байсан бол эмнэлзүйн туршилтууд маш хязгаарлагдмал байсан нь тогтоогджээ.
Комбучагийн антиоксидант, хоргүйжүүлэх, үрэвслийн эсрэг, дархлааг сайжруулах, гиполипидеми шинж чанарууд нь батлагдсан байдаг.
Олон тооны судлаачид комбуча метаболит нь олон төрлийн эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тодорхой бактериостатик ба нян устгах нөлөөтэй болохыг нотолсон.
Комбучагийн ундааны урьдчилан сэргийлэх, эмчилгээний хэрэглээ улам бүр түгээмэл болж байгаа тул эмнэлзүйн хувьд Medusomyces gisevi ба түүний метаболитуудын фармакологийн чадварыг үнэлэх томоохон хэмжээний судалгаа хийх хэрэгцээ нэмэгдэж байгаа нь ойлгомжтой
Комбучагийн биологийн найрлага нь гарал үүслээсээ хамаарч өөр өөр байдаг. Хамгийн их тохиолддог бактери нь Acetobacteraceae (Латин хэлнээс орчуулбал”цууны хүчлийн бактери”) бүлэгт багтдаг. Энэ тохиолдолд олон төрлийн бактериуд ихэвчлэн комбучад холилддог. Мөөгөнцөр өөрөө бас олон янз бөгөөд арав гаруй төрөлд хамаарах боломжтой.
Комбучагийн хүний эрүүл мэндэд үзүүлэх эмчилгээний үр нөлөөний талаар тодорхой нотолгоо байхгүй ч ундаанд агуулагдах бодисууд дээр үндэслэн боломжит ашиг тусын талаархи мэдээллүүд байдаг.
Комбучагийн ашигтай шинж чанарууд
2022 оны 7-р сард нийтлэгдсэн олон улсын International Journal of Food Microbiology сэтгүүлийн мэдээллээс үзэхэд комбуча нь сүүн хүчлийн бактери(Lactobacillus, Leuconostoc) ба бифидобактери агуулдаг.
Эдгээр бактерууд нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгож, хоол боловсруулалтыг хурдасгаж, бодисын солилцоог дэмжин гэдэсний цочромтгой хамшинжээс урьдичлан сэргийлдэг.
Комбуча нь олон тооны пробиотик агуулдаг тул гэдэсний микрофлорт эерэг нөлөө үзүүлэн бие махбодийг эмгэг төрүүлэгч бактери, вирусээс хамгаалдаг эсрэг бие үүсгэдэг.
Иймээс Комбуча нь антиоксидант болох полифенолуудыг агуулдаг тул ундаа уух үед ходоодонд ашигтай бактери хуримтлагдаж, эмгэг төрүүлэгч бичил биетэнг дарангуйлдаг ба энэ нь ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаа, дархлааг сайжруулахад сайн нөлөө үзүүлэдэг.
Мөн зүрх судасны болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг амин хүчлүүдийг агуулдаг тул мэдрэлийн системийг тайвшруулж, нойрыг сайжруулахад тустай.
Мөн Комбуча уух нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг тул чихрийн шижин өвчтэй хүмүүст ашигтай байдаг гэж үздэг. Судалгаанаас харахад комбуча нь хоол идсэний дараах глюкозын хэмжээг нэмэгдүүлэх үүрэгтэй нойр булчирхайн уураг болох α-амилазаг дарангуйлдаг болохыг илрүүлсэн. Энэхүү судалгаагаар комбуча нь чихрийн шижинтэй хүн 30 хоногийн дараа эмчилгээний нөлөө үзүүлж, элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг болохыг харуулсан байдаг.
Мэдээжийн хэрэг, илүү их судалгаа хийх шаардлагатай боловч судалгааны үр дүнд комбучаг чихрийн шижин өвчнийг амны хөндийн эм, инсулин, турах, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн.эмчлэх зэрэг уламжлалт аргуудтай хослуулан хэрэглэж болно.
Харин Комбуча бэлтгэх явцад ундаанд бактери олноор үрждэг.
Тэдгээрийн олонх нь пробиотик боловч бэлтгэх технологийг зөрчсөн тохиолдолд хүнд аюултай олон бактери, хөгц гарч ирэх магадлал байдаг.
Ундаа хийх температур 20 хэмээс доош байвал хөгц үүсч, ашигтай бактерийн идэвхжил буурдаг байна.
Эрдэнэцогт (Анагаах ухааны доктор)
2024.11.12