“Дархан ХААИС оюутны байр” гэсэн бичигтэй, дөрвөн давхар цагаан байр. Алаг цоогхон гэрэлтэй. Дотогш орсон хэнбугай ч үүднээс улавч авч өмсөнө. Энэ байранд хоёр сар гаруйн өмнөхөн нүүж ирсэн хүмүүстэй уулзахаар яваа минь энэ.
Хамгийн эхний зочин маань Р.Отгонбямба. Хөдөө аж ахуйн корпораци төрийн төрийн өмчит ХХК-ийн захиргааны хэлтсийн мэргэжилтэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон бусад эрхлэх харьяа байгууллагууд нь Дархан-Уул аймагт нүүж ирэхэд хөнжил, гудас, гар тээшээ бариад ирсэн залуу.
Тэрбээр “Манай ажил Яармагийн гүүрний ард байдаг байсан. 17.30 цагт ажил тарна. Эд түгжрэлийн үеийг ч хэлэх үү, гэр рүүгээ харих гэж 3 цаг болдог байлаа. Ихэнх цаг маань зам дээр өнгөрдөг байсан бол одоо ажил руугаа 5 минутад очиж, гэртээ ч эртээ харьчихаж байна. Тараад өөртөө зарцуулах, хоббигоо “услах” цагтай болсон. Нам гүм, тайван орчинд ажлын бүтээмж ч их өндөр байдаг юм байна. Машин зам нь түгжрэлгүй хэр нь жолоочид нь маш тайван явна. Нэгнийхээ араас сигналдах ч үгүй. Бие, биедээ асар хүндэтгэлтэй ханддаг соёл нь ихээ таалагдсан. Найз нөхөд, хамаатан садан руугаа утас цохиж, өртөг хямд, цэвэр агаарт ирж амьдраач гээд уриалаад л байна.
Дотуур байранд амьдрах их сонирхолтой байна. Ажлынхантайгаа хамт хоолоо хийж идээд л. Инээж хөөрөөд л байж байна. Одоогоор ганцаараа ирсэн ч захиалсан байр маань ашиглалтад оруут гэр бүлээ нааш нь татна даа” гэлээ.
Харин удаах зочин болох Э.Уламбаатар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн даргаар ажилладаг. Түүний хувьд мөн л гэр бүлийнхнээ орхиод энд ирсэн.
Э.Уламбаатар “Би хөдөөгийн хүү. Өвөрхангай аймагт төрж, өссөн. Хотод 10 хэдэн жил амьдарсан. Утаатай, түгжрэлтэй, стресстэй байдлаас ч болсон уу, сүүлийн жилүүдэд хөдөө амьдаръя гэсэн бодол төрөх болсон. Яамыг маань Дархан-Уул руу нүүлгэх шийдвэрийг их баяртайгаар хүлээж авсан. Утаагүй, түгжрэлгүй их сайхан байна.
Яамны маань ажилчдын захиалсан байр 12 сарын 30-нд ашиглалтад орохоор байгаа. Тэр болтол дотуур байрандаа амьдарна. Өрөөндөө хоёул амьдарч байгаа. Ээлжээр хоолоо хийж идээд л. Өнөө орой би хоолны ээлжтэй. 20 хэдэн жилийн дараа буцаад оюутны амьдралд шилжээд ирчихсэн юм шиг л санагдаж байна. Бие, биенийхээ тасгаар хэсээд л… Гэр бүлийнхнээ санах нь л хэцүү юм. Гэхдээ удахгүй орон байрны асуудал, гэр бүлийн хүнийхээ ажиллах газрыг шийдчихээд энд хамтдаа амьдарцгаана. Дархан ирснээсээ хойш хоёр ч удаа хот руу явчхаад ирсэн. Очоод жаахан ажил төрөл хөөцөлдөж гадуур яваад л, өнөө түгжрэл, утааг хараад Дарханаа санаж байгаа юм чинь. Ирээд хоёрхон сар болоод л “нутагшиж” байгаа бололтой” хэмээв.
Дархан-Уулд нүүж ирсэн яамны болон харьяа байгууллагуудын ажилчдын зарим нь түрээсийн байранд амьдарч буй. Ажилчдын байрны төлбөрийг яамнаас шийдэж өгсөн тухай тэд ярьж байлаа. Улаанбаатараас Дархан-Уул хүртэл 219 км. 2-3 цаг явж байж хүрэх газар. Энд нүүж ирсэн ажилчид баасан гарагт ажлаа тараад эсвэл бямба гарагийн өглөө хотод байгаа гэр бүл дээрээ ирдэг тухайгаа хуучилж байлаа.
Зөв зүйл хийж байна. Эх орондоо эзэд нь бид нар шүү дээ. Эхлээд ажлаа сайн хийгээрэй. Та нар чаднаа, чадна. Амжилт хүсье
hamaagui taraaj butlahiig sain arga gehgui shu .tolgoi uhaan zuw ajlaasai buteltei l ym hiigereide tur zasag
za da ydsan ym bndaa harin hotoo zuw tuluwluj telh hregtei bhgui yu. zaawal tuwlursun negdel bh ystoi shuu tehees talaar ng taraah ch sain ym bish
Хотод гаргадаг золбин зан , архидалт янхандалт, ялихгүй даргын ямаан омгоо Дарханд минь битгий гаргаж бузарлаарай. Замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Та нарт сайхан болох ч бүхэл бүтэн яамныхан нүүгээд ирэхээр муухай л байна. Төрийн албаныхан бол нийтээрээ хамгийн бүдүүлэг заваан улсууд шүү дээ. Эр эмгүй нэг л сэжгийн хүмүүс.