Монгол Улсад Ой модны салбар үүсч хөжсөний 100 жилийн ойд зориулж Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулав.
Өнөөдрийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул түрүүлж Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат улсын начин Ш.Шинэбаяр болон Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн өрслан Ц.Мөнхбаяр нар үлдэв.
Ташрамд дурдахад Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан М.Мөнгөн агсан нь 1982, 1984 оны наадмуудад үзүүрлэж нийт 14 удаа улсын наадамд шөвгөрсөн хүчтэн юм.
Мөн М.Мөнгөн арслан нь дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын аварга Д.Хадбаатар агсантай адил 1951 оны туулай жилд төрсөн билээ.