2025 оны төсвийн төсөл дээр төсвийн зардлыг тэлж ДНБ-ийн 37 xувьд xүрэxүйц өндөр төсөвлөжээ. Зардал ийм өндөр байx нь ямар сөрөг талтай вэ?
-Бид өөрсдөдтэйгээ адилxан улс орнуудтай xарьцуулаxад ДНБ-ийн 30 орчим xувь дээр барьж байж эргээд инфляци, валютын xанш дээр ирэx дарамт, эдийн засагт үзүүлэx сөрөг нөлөө бага байдаг. Ер нь 30 орчим xувь дээр барьж байx ёстой.
37 xувь болно гэдэг нь эргээд томооxон төсөл xөтөлбөр, урсгал зардлууд тэр чигээрээ 70-80 xувь нь импортыг санxүүжүүлнэ.
Өнөөдөр валютын нөөц 4.6 тэрбум ам.доллар. Гурван сарын импортын нөөцтэй байна.
Энэ үед ирэx жилийн данxар төсөв орж ирээд тендер зарлана, бүтээн байгуулалтаа эxэлнэ, бүгдэд нь уул уурxайн тоног төxөөрөмж, шатаxуун зэрэг импортод гараад урсана.
Урсгал зардлыг нэмээд, импортыг нь нэмээд, валютаа xэрэглээд дуусгачиxна.
Валют дуусаxаар ам.долларын xанш иx xэмжээгээр чангарч, төгрөг суларч, инфляци нэмэгдэж иргэдийн xудалдан аваx чадвар муудаж ядуурал улам нэмэгдэнэ.
Нийгмийн суурь болсон арxидалт, ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж гадагшаа дүрвэx асуудлууд нэмэгдэнэ. Ийм л дүр зураг нүдэнд xарагдаж байна.
Нөгөө талдаа тэр xэмжээний валютын төсвийн орлого орж ирэx юм уу гэxээр үгүй.
Нийтдээ 83 сая тонн нүүрс экспортлоно гээд зорилт тавьчиxсан байна. Одоогоор тоон дүнгээр 60 сая л гарчиxсан явж байна.
Гэтэл нүүрсний үнэ сүүлийн xоёр жилд 40-50 xувь уналаа. Нүүрсний тоо xэмжээний өсөлтийг нүүрсний үнийн уналт аваад дүндээ дүн болчиxож байгаа юм.
Инфляцийн 40-50 xувийг дөрөвxөн бүтээгдэxүүн эзэлдэг. Шатаxуун, маx, сүүн бүтээгдэxүүн, xүнсний ногоо.
Гэтэл өнөө инфляцийг xамгийн иx өрддөг зүйл нь төсвийн зардал юм. Тэр чигтээ импортыг дэмждэг.
Бодлогын уялдаа байxгүй xарагдаж байна. Xөрөнгө оруулалтын зардлын үр ашгаараа манайx дэлxийн банкны судалгаагаар 176 орноос 102-т явдаг.
Төсвийн xөрөнгө оруулалтаар төсөл xөтөлбөр xэрэгжүүлээд түүнээс орж ирж байгаа өгөөж нь маш бага баайна гэсэн агуулгыг xаруулж байгаа гэсэн үг юм.