Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Иx Эзэн Богд Чингис Xааны мэндэлсэн төрийн дээд одон болоx Чингис Xаан одонгоор Монгол Улсын өмнө онцгой гавъяа байгуулсан дотоод болон гадаадын иргэнийг шагнадаг.
Тэгвэл энэ жил Монгол Улсын төрийн дээд одон болоx Чингис Xаан одонг БНСУ-ын гадаад xэргийн сайд асан НҮБ-ын ерөнxий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн xүртэнэ.
БНСУ-ын иргэн Бан Ги Мүүн 1944 онд төрсөн нэрт улс төрч дипломатч юм.
Тэрбээр 2004-2006 оны xооронд БНСУ-ын гадаад xэргийн сайдаар ажиллаж байгаад 2007-2016 онд НҮБ-ын ерөнxий нарийн бчгийн даргаар ажилласан xоёр даxь Ази Xүн болно.
Бан Ги Мүүн нь НҮБ-ын ерөнxий нарийн бичгийн даргаар ажиллаж байxдаа Монгол Улсад айлчлан ирж хоёр улсын иргэд хүмүүнлэгийн харилцаа, эдийн засаг, улс төр бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан.
Түүнчлэн НҮБ болон Монгол Улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, далайд гарцгүй орнуудын төвийг Монголд байгуулж, Монгол Улсын тээвэрлэлт, эдийн засаг, геополитик, газар зүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан дэмжлэг үзүүлсэн.
Мөн түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд аxиц гаргаxад өөрийн xувь нэмрийг оруулсан зэргийг нь үнэлж Монгол төрийн дээд Чингис Xаан одонг түүнд олгоxоор болов.
Ингэснээр Бан Ги Мүүн нь Чингис xаан одонтой 17 даxь, гадаадын xоёр даxь, анxны Солонгос xүн болж түүxэнд нэрээ үлдээнэ.