Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Монгол улсад эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль мөрдөгдөж эхэлж байгаатай холбогдуулан “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна. Харин энэ бол өмнө нь огт байгаагүй зүйл биш, хэрэгжүүлж байсан хуулийг ягштал дагаж мөрдүүлж буй гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлсэн юм.
Монгол улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос мөрдөгдөж эхэлсэн. Монгол улсын эмийн бүртгэлд 4110 эмээс 2800 гаруй эмийг жороор олгодог. Харин 1100 гаруй эмийг жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгож буйг жор баригч нар хэлж байна. Энэ талаар эмийн сангийн жор баригч болон иргэдээс байр суурийг нь тодрууллаа.
И-Монос эмийн сангийн Залуучууд салбарын жор баригч А.Күнтолкин
Өвчин намдаах эмнүүд гэхээр эбуфорфен 600-тай, 400-тай, 200-тай гэж тунгууд бий. Ихэвчлэн эцэг, эхчүүд хүүхдэд өгдөг. Тэрийг ерөөсөө жоргүй олгодог байсан. Одоо эбуфорфен 400, 200-тайг жоргүй олгож болно. 600-тай тус эмийг том хүний уудаг тун учраас жоргүй олгохгүй. Заавал жортой олгоно гэж цаанаас мэдээлэл ирсэн. 71 цагийн цөөн тооны эмнүүд байгаа. Эдгээрийг жоргүй олгодог байсан. Яг цаанаасаа жортой олгох ёстой байдаг. Өмнө нь хэрэгжүүлж байсан хуулиа яг бат дагаж мөрдөж байгаа гэсэн үг л дээ. Түүнээс биш байхгүй хуулийг гаргаад ирсэн юм байхгүй. Ер нь парацетомол, аналгин, демодрол бүгд эмчийн жортой, бүгдийг нь эмчийн жороор олгоно гэсэн үг.
Иргэд
-Антибиотик эмийг эмчийн жороор олгодог нь маш зөв гэж бодож байна. Тэр нь ч зөв. Монголчууд антибиотикийг их хэрэглэдэг гэж хардаг. Энэ нь ойр зуурын өвчин намдаах биш цаанаа бас найрлага зэргийг нь сайн харж эмчийн зөвшөөрлөөр жороор ууж хэрэглэх нь зөв байх. Зарим хүмүүсийг хараад байхад эмийн сангийн жор баригчтай ярьж байгаад л тэр нь сайн уу, энэ нь ч сайн уу гэж байгаад л аваад байх шиг байдаг. Тэр бол эрүүл мэнд талаасаа болохгүй л дээ. Заавал эмчид үзүүлж байж антибиотикийг зохистой хэрэглэхгүй бол болохгүй.
-Энэ бол байх ёстой асуудал. Хүмүүс чинь эмийн сан ороод л дуртай эмээ авч гараад л уудаг. Зарим нь тэрнээс хордож байх жишээний тийм явдал өмнө нь гарч байсан. Энэ асуудал байх ёстой. Эмийн асуудал дээр чанга байх хэрэгтэй.
-Хамаагүй эм, тариа аваад л өөрсдөө дур мэдэж түүндээ хордож эрүүл мэндээ хордуулдаг асуудлууд бий. Өөрсдөө дураараа эмийн сангийн эмзүйчээс асуугаад л одоо надад ямар эм тохирох уу, би ингэж ханиалгаад байна, ямар эм одоо уувал зүгээр вэ гэж асууна. Тэгэхээр нөгөө эмзүйч нь чи тийм тийм эм уучих, тэгвэл гайгүй болчихно гээд л ийм асуудлууд их бий. Тиймээс энэ жороор олгодог асуудал тун зөв.
-Ер нь хүн эрүүл байх чухал. Иймээс өвдсөнийхөө дараа эмээр эмчлэх бус өвчлөхөөс сэргийлж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл аргаар амин дэм, тэжээллэг хоол хүнсээр дархлаагаа сайн дэмжих нь хамгийн зөв шийдэл гэж боддог.