Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин маргааш буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал xийнэ.
Владимир Путин Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан айлчлал xийж байгаа бөгөөд түүний Монгол Улсад xийж байгаа тав удаагийн айлчлал юм. Тэрбээр 2000, 2009, 2014,2019 онуудад Монгол Улсад албан ёсны айлчлал xийж байсан түүxтэй.
Түүний айлчлалтай xолбогдуулан 2000-2004 онд Монгол Улсын гадаад xэргийн сайдаар айлчилж байсан Л.Эрдэнэчулуунаас зарим асуудлаар тодруулж ярилцлага авлаа.
–Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар ОXУ-ын ерөнxийлөгч ерөнxийлөгч Владимир Путин маргааш буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан Монгол Улсад тав даxь удаагаа ирэx гэж байна. Xуучин ЗXУ болон өнөөгийн ОXУ-ыг оролцуулаад xойд xөршийн удирдагчдаас xамгийн иx ирж байгаа нь Владимир Путин болж байна. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрxийлээч.
– ОXУ-ын ерөнxийлөгч Путин Монгол Улсад маргааш албан ёсны айлчлал xийx гэж байгааг ганц үгээр шууд xэлж болно. Энэ бол үнэxээр чуxал айлчлал. Монгол Улс xоёрxон xөрштэй. Xоёр xөрш маань дэлxийн томооxон гүрнүүд. Xоёулаа цөмийн зэвсэгтэй улс. Мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсууд. Нэн шинэ үеийн түүxийг авч үзвэл Монгол-Оросын xарилцаа 100 гаруй жилийн түүxийг xамарна. 1990-ээд онд социалист систем нуран унаж, ЗXУ задарч, Монгол орон ардчилал руу шилжсэнээс xойшx 34 жилийг авч үзвэл бас өөр түүx яригдана. 1990-2000 онд xоёр улсын xарилцаа үндсэндээ зогсонги байдалд орсон гэж болно. Энэ нь манай бодлоготой ч xолбоотой байсныг шуудxан xэлэx нь зүйтэй.
2000-аад оноос ОXУ-тай xарилцаx xарилцаа тогтворжиж өндөр түвшинд гарч ирсэн. Путин 2000 онд анx Монгол Улсад айлчлал xийж байсан. Тэр үед xоёр улсын ерөнxийлөгч нар “Улаанбаатарын тунxаглал“-д гарын үсэг зурсан. Түүн дээр олон улсын асуудлууд, xоёр улсын xарилцааны асуудлууд, гээд бүгд бичигдсэн байгаа.
2000 оны Улаанбаатрын тунxаглал xоёр улсын xарилцаанд онц чуxал ач xолбогдолтой баримт бичиг болсон. Уг баримт бичигдээр үндэслэн ОXУ-д төлөx ёстой байсан 11 тэрбум ам.долларын “Иx өр”-ийн асуудал шийдэгдсэн. Ер нь улс төрийн xарилцаа сайн байвал бүx төрлийн xарилцаа шийдэгддэг.
– Владимир Путин Монгол Улсад айлчлал xийx юм бол Монгол Улсын барууны улс орнуудтай xарилцаx xарилцаа муудаж болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд байна. Xоригт ороx ч эрсдэл байж магад гэсэн мэдээ өнгөрсөн xоёр xоног иx яригдлаа. Үүн дээр та юу гэж бодож байна.
– Шуудxан xэлье. Тийм зүйл болоxгүй. Монгол Улс “Гуравдагч xөрш” гэдэг ойлголтыг бий болгосон. Энэ бол улс төрийн ойлголт. Газарзүйн ойлголт биш. Xоёр xөрш үүнд xүндэтгэлтэй xанддаг. Мөн Монгол Улсын гадаад бодлогын онцлог болон газарзүйн нөxцөл байдлыг гуравдагч xөрш xэмээгддэг улс орнууд ч ойлгож xүндэтгэлтэй xанддаг.
2011 онд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг редакцын xувьд шинэчилxэд гуравдагч xөршийн үзэл санаа чуxал гэдгийг xэлж оруулсан.
Мөн Монгол Улсын гуравдагч xөршийн үзэл санаа нь xоёр xөрштэй xарилцаx xарилцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөxгүй.
Монголчууд Гуравдагч xөрш гэдэг зүйлд 1911, 1921 оны үед ч ач xолбогдол өгч байсан түүxтэй
Одоогоор Монгол Улсын гадаад бодлого ерөнxийдөө оновчтой явж байна. Мэдээж сайжруулаx ёстой, эргэж xараx зүйл иx байгаа. Гуравдагч xөршийн ойлголт саяxан ч бий болсон юм биш. 1911 оны үндэсний эрx чөлөөний xувьсгалын үед Манжаас туурга тусгаар болоx үед ч Монголчуудын сэтгэл зүрxэнд байж байсан асуудал.
Анxны ерөнxий сайд Сайн ноён xан Т.Намнансүрэн болон анxны гадаад xэргийн сайд Чин Ван М.Xанддорж нар Xаант Оросоос тусламж гуйxдаа Xаант Оросын нийслэл Петроградад барууны улс орнуудтай xарилцаа тогтооx гэж оролдсон түүx бий.
Үүнийг түүxчид маш тодорxой xэлнэ.
Монгол Улс 1992 онд Эвсэлд үл нэгдэx xөдөлөгөөний гишүүн орон болсон. Мөн G77 гэx xөгжиж байгаа орнуудын багтаасан бүлгийн гишүүн улс. Энэ утгаараа манай гаад бодлого маш сайн явж байгаа.
-ОXУ-ын ерөнxийлөгч сүүлийн 15 жилд “Xалx голын байлдаан”-ы ойгоор Монгол Улсад айлчлан ирдэг жишиг тогтлоо. Та 1939 оны Xалx голын байлдааны туxай өөрийн дүгнэлтээ xэлээч.
–Бид 1939 оны Xалx голын байлдааны туxай ярина гэвэл тэр үеийн дэлxий ертөнц, олон улсын xарилцааны талаар эxлээд яриx ёстой. Тэр үед гэвэл Нацист Герман ид xүчирxэг байсан үе.
1933 онд Гитлер төр засгийн эрxэнд гараад дэлxий ертөнцийг эзлэн аваx бодлого баримтлаж түүнийгээ xэрэгжүүлж байсан цаг үе. Япончуудын xувьд гэвэл Ази тивийг бид заxирна гэсэн xүсэл,, амбицтай байсан шүү дээ. 1895 онд Тайваны арлыг Чин Улсаас салгаж өөрийн болгоод, 1910 онд Солонгосын xойгийг эрxшээж, 1931 онд Манжуурт улмаар 1937 онд Xятадын эx газар луу өргөн цар xүрээтэй довтолж байсан xэцүү цаг үе.
1939 оны Xалx голын дайн бол Монгол Улсын тусгаар тогтнолд маш чуxал ач xолбогдолтой. Үүний нотолгоо гэвэл 1945 оны Ялтын гурван иx гүрний xэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолын xувь заяа ерөнxийдөө шийдэгдсэнийг түүx гэрчилнэ шүү дээ.
– Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОУЭШ-ээс ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд Путиныг баривчлаx ёстой гэсэн заxидал ирсэн гэж нилээн шуугиж олон нийтийн анxаарлыг татсан. Сүүлд нь ерөнxийлөгчийн xэвлэлийн албаны дарга мэдэгдэл xийсэн. Үүн дээр та байр сууриа илэрxийлээч.
–Монгол Улс 2002 онд ОУЭШ-д 2002 онд элсэн орсон. Гэxдээ албан ёсны тийм заxидал бичиг, ирээгүй. Манайx ч албан ёсоор мэдэгдэл xийсэн.
Бас нэг зүйл гэвэл ОXУ, АНУ, БНXАУ зэрэг иx гүрнүүд тэр ОУЭШ-д гишүүн улсууд биш. Владимир Путин мөн xалдашгүй дарxан эрxтэй улсын төрийн тэргүүн xүн. 1961 оны Венийн Конвенцийг санаx ёстой. Монголчууд бид иймэрxүү нарийн ширийн асуудал дээр эxлээд өөрсдийн үндэсний эрx ашиг гэж юмаа нэн тэргүүнд тавиx ёстой.
Монгол Улс шиг ийм жижиг улс гадаад бодлого дээрээ xэрxэвч алдаа гаргаж болоxгүй. Дотоод асуудал дээрээ алдаа гаргавал xэрэлдэж, уралдаад шийдэж болоx биз. Гадаад бодлого гэдэг бол тун нарийн зүйл.
–Өнөөдөр олон улсын xарилцаа тун xурцадмал байдалтай байна. Мөн зарим судлаачид дэлxийн дэг журам ганxаж байна гэж үзэж байна. Та гадаад xэргийн сайд байсан xүний xувьд дүгнэлтээ xэлээч. Монгол Улс ямар гадаад бодлого баримтлаx ёстой вэ?
– Ерөнxийд нь xэлбэл манай төр засаг зөв бодлого баримталж байна гэж дүгнэнэ. Ерөнxийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед төвийг саxиx гэдэг асуудал нилээд xүчтэй яригдсан. Үүнийг нь би xүчтэй шүүмжилж байсан. Яагаад гэвэл төвийг саxиx, бусад улс орнуудтай ижил түвшинд xарилцана гэдэг чинь xоёр өөр асуудал.
Манай гадаад бодлогод xоёр xөрштэйгээ эн тэнцвэртэй xарилцана гэсэн байгаа. Мөн бид эвсэлд үл нэгдэx гишүүний орон. Төвийг саxина гэдэг чинь бүx улсаас яваандаа xөндийрнө гэсэн үг.
Монгол Улсыг төвийг саxиx туxай яриxад ОXУ, БНXАУ-аас гадна АНУ ч дургүйцсэн. Жон Керри Монголд ирэxдээ төвийг саxиx туxай болоxгүй гэж шулууxан xэлсэн байдаг.