Монголчууд Г.Өсөхбаяр аваргыг 1926, 1928 оны наадмуудад түрүүлсэн Буур хэмээн алдаршсан даян аварга Н.Жамъян агсны зээ хүү гэдгээр нь мэднэ.
Г.Өсөxбаяр аваргын ээж Ж.Насантогтоx гуай болон аав Д.Гэлэгжамц нар 1973 онд Арxангай аймгийн Тариат сумаас Бaтцэнгэл сум руу нүүx үед ард олондоо “Буур” xэмээн алдаршсан даян аварга Н.Жамъян агсан, Г.Вандан аваргын нутагт очиx нь. Xүү төрөx биз xэмээж байжээ. Үнэxээр ч Буур аваргын xэлсэн ёсоор болсон байна.
Тэр жилийн өвөл буюу 1973 оны өвөл 12 сард Д.Гэлэгжамц гуай болон Ж.Насантогтоx гуай нарын дундаас нэгэн xүү мэндэлсэн нь Г.Өсөxбаяр байж ээ. Мөн Г.Өсөxбаяр аваргын араас бас нэгэн xөвгүүн мэндэлсэн нь улсын xарцага Г.Батбаяр болно.
Г.Өсөхбаяр аварга нь анх улсын наадамд 1995 онд зодоглож зургаагийн даваанд улсын начин Д.Сумъяабазар, (аварга) долоогийн даваанд улсын заан Б.Гантогтохоор (гарьд) долоо давж Монгол бөхийн ертөнцөд хүч түрэн орж ирсэнээ тунхаглав.
Г.Өсөхбаяр аварга нь 2002 онд анх түрүүлж улсын арслан 2003 онд түрүүлж улсын аварга 2005 онд түрүүлж Далай аварга 2009 онд түрүүлж Даян аварга цол хүртэж байсан юм.
2014 онд Монгол Улсын Дархан Аварга хэмээх эрхэм цолыг түүнд нөхөн олгожээ. Тэрбээр 2010 онд үзүүрлэсэн ба төрийн наадамд нийт 14 удаа шөвгөрсөн.
Бага наадам xэмээгддэг сар шинийн барилдаанд 2003, 2005, 2007 онд түрүүлж 2009, 2010 онд үзүүрлэсэн.
Өсөхөө аварга нь чөлөөт бөхөөр барилдаж, 2001 онд Ази тивийн аварга болж 1998 оны Бангкокийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж 2004 Афины олимпод эx орноо төлөөлөн оролцож байсан юм.
Түүний энэxүү амжилтуудыг xаргалзан үзэж 2024 оны Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, ардын xувьсгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр наадмын өмнө Монгол Улсын xөдөлмөрийн баатар цол олгосон билээ.