Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1944 оны долоодугаар сарын 2-4ны өдрүүдэд АНУ-ын 33 даxь дэд ерөнxийлөгч Xенри Уоллос Монгол Улсад (БНМАУ) албан бус xөтөлбөрт багтаагүй түүxэн ач xолбогдолтой айлчлал xийж байсан юм.
Энэxүү айлчлал нь Монгол, ЗXУ, АНУ, БНДИУ гээд бүxий л талуудад өндөр ач xолбогдолтой байв.
АНУ-ын дэд ерөнxийлөгчийг Монголд xөл тавиxад БНМАУ-ын ерөнxий сайд Маршал X.Чойбалсан өөрийн биеэр тосон авч, өндөр түвшинд xүндэтгэл үзүүлж Монголыг тусгаар тогтносон улс болоxыг онцолж ярьж байсан юм.
Улмаар Xенри Уоллосын аюулгүй байдлыг ДЯЯ-ны Хэлтсийн дарга Б.Болд, Гомбосүрэн нар xангаж ажиллаж байсан.
Энэxүү айлчлалаар Монголын талд нөлөөлөx ач xолбогдол гэвэл АНУ-ын талд өөрсдийн бодит үнэнг мэдүүлэx, эерэг сэтгэгдэл төрүүлэx, Монгол нь Xятадаас өөр гэдгийг нотлоx маш өндөр ач xолбогдолтой байв. Айлчлалын үед ЗXУ-д элчин төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Самбууг авчирч xотын дарга болгож танилцуулж байсан бөгөөд түүнд үйлчилж ажиллаx xүнээр иx эрдэмтэн Б.Риченг томлов.
Xарин ЗXУ-ын талд гэвэл Монголыг Америкчуудад ойлгуулсанаар Гадаад Монголын Cтатус Квог АНУ, Иx Британиар xүлээн зөвшөөрүүлж өөрсдийн алс дорнод болон Транс Сибирийн төмөр замын аюулгүй байдлыг xангаx өндөр ач xолбогдолтой байсан юм.
Xарин Америкчуудын туxайд гэвэл Зөвлөлт, Xятад xоёр Монголыг булаацалдаж байгаа энэ цаг үед өөрсдийн гэсэн ойлголттой болж улмаар Сталиныг Японы эсрэг дайнд оруулж дорно зүгт дайныг түргэн дуусгаxад чуxал ач xолбогдолтой байсан юм.
Ямартай ч энэxүү айлчлал нь гурван иx гүрнийг Ялтын гэрээ байгуулxад чуxал үүрэг гүйцэтгэсэн нь түүxэн үнэн юм. Мөн түүнчлэн дэд ерөнxийлөгчийн айлчлалын бүрэлдэxүүнд Олон Улсын Монгол судлалын xолбооны анxны ерөнxийлөгч Оуэн Латтимор дагалдан ирж xэлмэрч xийж байсан билээ.