Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Цахим худалдааны салбарт shoppy.mn үндэсний хэмжээний цахим худалдааны платформ болтлоо өргөжин ажиллаж чадсан цорын ганц онлайн худалдааны платформ билээ.
Тэгвэл 2022 онд анхны хувилбараа танилцуулсан zary.mn монголчуудын нийтлэг хэрэглэдэг дараагийн том цахим худалдааны тоглогч хэдийнээ болж чаджээ.
Ердөө хоёрхон жилийн дотор 1700 орчим жижиг, дунд дэлгүүрүүдийг өөртөө нэгтгэж, 60,000 гаруй хэрэглэгчидтэй болж чадсан Zary.mn нь Shoppy.mn-ийн өрсөлдөгч биш бөгөөд үйл ажиллагааны хувьд ялгаатай.
Zary дээр дээр худалдаа эрхлэгчдийн дийлэнх хувийг фэйсбүүк, инстаграм дээрх онлайн дэлгүүрүүдээс гадна Их наяд, Мишээл, Peace Mall тэргүүтэй томоохон худалдааны төвийн худалдаа эрхлэгчид бүрдүүлэхээс гадна хувь хүмүүс ч борлуулалтаа хийж, үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олдог аж.
Тэд zary дээр дэлгүүрээ өөрсдөө нээж, мөн худалдан авагчидтайгаа өөрсдөө шууд харилцаж, борлуулалтаа хийдэг.
Өдөрт дунджаар 200-300 орчим шинэ бараа Zary дээр шинээр нэмэгдэж мөн тэр хэмжээний борлуулалт өдөрт хийгддэг гэдгээрээ иргэдийн бизнес, амьдралыг хялбарчилсан цахим зах болж чаджээ.
Судлаад үзэхэд тэд харилцагч дэлгүүрүүд, худалдаа эрхлэгчдэдээ маркетингийн дэмжлэг өгч, бүх төрлийн төлбөрийн хэрэгсэл, найдвартай технологийн боломжуудаар хангаж, гадны платформд хайр найргүй өгдөг байсан Boost-ийнх нь зардлыг хэмнэж, олон худалдан авагчдын урсгалыг өгч байдаг юм байна. Zary.mn дээр зарим худалдаа эрхлэгчид аль хэдийнээ борлуулалтаа 70 хувь хүртэл өсгөж дараагийн онлайн салбаруудаа нээж эхэлсэн нь гэрээсээ бизнес хийж байгаа иргэдэд өгч байгаа технологийн үнэ цэн яах аргагүй мөн.
Технологийн боломжийг хэн эрт ашигласан нь бизнесээ тэлж байгаа өнөө үед сошиал худалдаа эрхлэгчдийн заавал байх талбар нь Zary болжээ.