Та өдөрт идэвхтэй хөдөлгөөн хийдэг үү? Эрүүл, зөв хэмнэлийг өдөр тутамдаа бүрдүүлж чадаж байна уу? Өөрөөсөө ингэж нэг асуугаад үзээрэй.
Хүн өдөрт 30 минут зарцуулаад тасралтгүй алхахад л 50 ккалори илчлэг шатаадаг аж. Ингэснээр таны амьдралыг 840 секунд уртасгадаг ач холбогдолтой.
Эрүүл мэндийнхээ төлөө өдөр бүр 10000 алхахад л эерэг үр дүн авчирдаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
- Уур бухимдалгүй болж, сэтгэл санаа тайвширна.
- Анхаарал төвлөрч шийдвэр гаргах чадвар сайжирна.
- Зүрхний шигдээс, чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг бууруулна.
- Цусан дахв өөх тос, сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгана.
- Судасны ханыг уян хатан байлгаж, цусны даралтыг тогтворжуулна.
- Ууц нурууны өвдөлтийг намдаан.
- Хорт хавдар тусах эрсдлийг бууруулна.
- Биеийн жинг хэвийн хэмжээнд байлгана.
- Биеийн уян хатан чанарыг сайжруулж залуужуулна.
Судалгаанд 7400 хүнийг хамруулжээ
БТСУХ-ны биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс үндэсний буюу улсын хэмжээнд иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох суурь судалгааг гурван хэлбэрт хийжээ.
-Иргэдийн мэдлэг, хандлага, дадал
-Бие бялдрын ачаалал даах чадвар
-Биеийн ерөнхий дотор бүтцийн асуудал гэсэн гурван чиглэлээр ийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн 21 аймагт явуулсан байна. Энэхүү суурь судалгааг хийхэд нийт иргэдийн хувьд дадал, хандлага өөрчлөгдсөн нь ажиглагджээ.
Иргэдийн 91 хувь нь дасгал хөдөлгөөнөөр хичээллэх
шаардлагатай гэдгээ мэддэг
Дадал сууж байна уу, хандлага нь өөрчлөгдөж байна уу гэдэг дээр хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой гэдгээ харьцангуй мэддэг болжээ. Харин иргэдийн 91 хувь нь би энэ дасгал хөдөлгөөнөөр хичээллэх шаардлагатай. Хэрвээ дасгал хөдөлгөөн хийхгүй бол миний эрүүл мэнд эрсдэлд орох болчихоод байна гэдгээ ойлгосон байгааг судлаачид онцолж байлаа.
Тэгвэл нийт иргэдийн 35 хувь нь идэвхтэй хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгож чаджээ. Үлдсэн 65 хувь нь амьдралын дадал болгож чадахгүй байдаг аж. Зөв хандлага болон дадал 45-аас дээш насныханд тогтсон байна.
Гэтэл 18-34 насныхан идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх мэдлэг, дадал, хандлага үзүүлэлт хангалтгүй гарчээ. Тэдний бие бялдрын ачаалал даах чадвар хангалтгүй байна. Мөн Залуучуудын бие бялдрыг дэмжих илүү шаардлагатай болчихсон. Иймээс дасгал хөдөлгөөн хийх, нийтийн биеийн тамираар хичээллэх “Орчин”-ыг бүрдүүлж өгөх зүй ёсны шаардлага нэн тэргүүнд гарч ирж буйг судалгаан дээр гар бие оролцож ажилласан мэргэжилтэн онцоллоо.
Иргэд олон нийтийн биеийн тамирын чиглэлээр ажилладаг мэргэжилтний сэтгэгдлийг хүргэж байна.
Иргэдийн байр суурь:
-Зөв амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэснээр бусад төрлийн өвчнийг тусах магадлал буурна.
-Спортоор хичээллэдэг. Өдөр болгон л бэлтгэлтэй байдаг. Өрөөндөө бүгээд байвал хүнд жингийн илүүдэл үүснэ, ясны сийрэгжилт, янз бүрийн өвчин, чихрийн шижин өвчинтэй нүүр тулна. Тэр үед хүн дасгал хөдөлгөөн хийж байх юм бол чихрийн шижин, янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж байдаг болохоор.
-Дасгал хөдөлгөөн хүний биед ашиг тустай байдаг. Манай ээж хэлдэг. Ээж, аав болгон л хүүхдүүддээ хэлдэг. Алхах нь хүнд маш тустай. ЯДрасан юмуу, стрессдсэн үед алхах бол маш их хэрэгтэй л гэж боддог.
-Фитнесст явдаг. Тогтмол явдаг. Тэгээд ямар ч юимй ханиад юмуу, ямар нэгэн вирус ерөөсөө хүнд тсдаггүй. Туслаа ч гэсэн хөнгөхөн хүрдэг. Дасгал хөдлөгөөн хүнд маш их хэрэгтэй. Гэхдээ яг юунд гэдгийг амьдарч байх явцдаа л олж авах байхаа.
-Дасгал хөдөлгөөнөөр бол долоо хоногт 2-3 удаа зааланд тоглох ч юмуу тийм байдлаар үргэлжлүүлдэг.
-Хайртай амьтантайгаа өдөр бүр цагийг хамт өнгөрүүлээд тоглох нь надад дасгал хөдөлгөөн болдог.
18-34 насны залуучуудын дунд жингийн илүүдэл
их байгаа нь судалгаад гарчээ
БТСУХ-ны биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Соёлмаа:
21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд үндэсний хэмжээний хүн амын идэвхтэй хөдөлгөөн, мэдлэг, хандлага, дадал, бие бялдрын ачаалал даах чадварын ерөнхий суурь судалгааг бид нар гаргаж хийсэн. Суурь судалгааны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийнхээ биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн, албан хаагчидтайгаа түшиглээд суурь судалгааг зохион байгуулсан байгаа. Үндэсний суурь судалгаанд бол нийт 7400 хүн хамрагдсан. Эдгээр хүмүүсийн суурь судалгаан дээр дүгнэлт гарахад 18-34 насны залуучуудын бие бялдрын чаалал даах чадвар, ерөнхий спортоор хичээллэх орчны хувьд хангалтгүй гэсэн ийм суурь судалгаа гарсан байгаа. Суурь судалгааны дүгнэлтийг харж байхад 45-аас дээш насынхан идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх мэдлэг, хандлага нь байгаад байдаг. Дадал нь тогтчихсон байгаад байдаг. Аль болох автобус, унаанаас татгалзаад алхахыг эрмэлздэг. Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхийг эрмэлздэг бол тухайн 18-34 насны залуучууд ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх орчин байхгүй байна. Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх тэр дадал нь тогтоогүй байна. Илүүдэл жин, таргалалтын хувьд энэ насны залуучууд дээр илүү их зонхилж байна. Тэгэхээр улсын хэмжээний энэ судалгаан дээр нийт иргэдийнхээ яг зорилтот бүлэг 18-34 насны залуучууд юм байна гэдэг дүгнэлт гарсан.