Монгол улс үндсэн хууль болоод сонгуулийн тогтолцоо, хууль тогтоох дээд байгууллагынхаа бүтцийг өөрчлөөд удаагүй байгаа. Цоо шинэ хэлбэр, өмнө нь хэзээ ч байгаагүй өнөр бүрэлдэхүүнтэй парламентаа өлгийдөн авахад тун бага хугацаа бидэнд үлджээ. УИХ-ын танхимын зохион байгуулалт, тойрог хуваарилалт, санал өгөх хуудас гээд сонгуультай холбоотой бүхий л зүйл өөрчлөгдсөн, улс төрийн хүчнүүдэд шинэ сорилтуудыг бий болгож буй энэ эгзэгтэй цаг үед иргэд, олон нийт уг шилжилт, шинэчлэлийн талаар хэр зэрэг мэдээлэлтэй байгааг манай редакцын баг сонирхон сурвалжиллаа.
Ихэвчлэн шинэ сонгогчид буюу жил 18-25 насны “Gen-Z” залуус сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн талаар мэдээлэл муутайгаар барахгүй засгийн газрынхаа тэрүүнийг танихгүй, одоогийн эрх баригч намын талаар ч мэдэхгүй байхтай олон тааралдав. Мэдээж бүгд тийм биш бөгөөд дэлгэргүй нарын мэдлэгтэй, улс төрийн “тоглоомын шинэ дүрмийг” сайтар ойлгосон гэрэлтэй хэсэг байсныг дурдах нь зүй.
Нэгэн ЕБС-ийн сурагчтай хийсэн ярилцлагаас:
-Сонгуулийн насанд хүрсэн үү?
-Хүрээгүй. Гэхдээ удахгүй хүрээд энэ жил сонгуулиа өгнө.
Манай улс сонгуулийнхаа тогтолцоог өөрчилсөн талаар мэдэж байгаа юу?
– Мэдэж байгаа. Одоогийн УИХ 76 гишүүнтэй. Өөрчлөгдөөд 126 болно. Дан мажоритар байж байгаад мажоритар, пропорциональ холимог системтэй болсон.
-Тойрогтоо ямар хүмүүс дэвшихийг мэдэх үү?
-Хуучин хүмүүс нь дэвших байх. Шинэ хүмүүс ч гэсэн байна лээ. Алийг нь сонгохоо шийдээгүй л байгаа. Мөрийн хөтөлбөрийг нь, боловсролыг нь харж байж сонгоно. Харин дэмжин намаа сонгочихсон байгаа. /инээв/
-Тэр намынхаа нэр дэвшигчийг сонгохгүй юм уу?
-Тэгвэл холимог системтэй болсны хэрэг байхгүй. Тэр намаас манай тойрогт надад таалагдах хүн дэвшихгүй байж магадгүй.
-Яагаад тэр намаа дэмжих болсон бэ?
-Бодлого нь таалагддаг.
-Танай үеийнхэн сонгуулиа хэр өгөх бол?
-Мэдэхгүй ээ. Уг нь бүгдээрээ өгч чадвал манай үеийнхэн “аймар” хүчтэй, “аймар оруулаа” болохоор.
Хэзээнээс л сонгуульд ирц муутай, нийт саналд эзлэх хувь нь бага тул залуу үе хүчгүйдэж байсан бол эсрэгээрээ ахмадуудын санал илүү жин дарж, нөлөө үзүүлдэг нь нууцгүй. Нэгэн өндөр настан бидэнд энэ талаар ийн ярьсан юм:
“Бид саналаа өгдгөөрөө өгнө. Үхдэгээрээ үхнэ. Тэрний дараа энэ улсад үлдэх хүмүүс чинь та нар шүү дээ. Тиймээс залуучууд маань сонгуулиа сайн өгөх хэрэгтэй бид чинь дөрвөн жилд ганц эх орныхоо эзэн нь болж, төрийнхөө эрхийг барьдаг нь сонгууль. Ард түмэн өөрсдийн хувь заяаг шийдэж байгаа хэрэг учраас ухаантай няхуур сонгох хэрэгтэй. Тэр мөрийн хөтөлбөрийг нь сайтар уншаад, хүнийг таньж байж аль “шилээврийг нь” дугуйлах ёстой ”