Олон улсын харилцаа, гео-политик, цэрэг армийн талаар сонирходог хүмүүсийн анхаарлыг татдаг сэдвүүдийн нэг бол яах аргагүй Энэтхэг-Пакистаны хурцадмал харилцаа. Энэтхэг, Пакистан, Бангладеш гэж олон хуваагдсан шалтгаан нь ерөнхийдөө шашны зөрчилдөөн. XX зууны дунд үе буюу 1947 онд Их Британиас тусгаар тогтноход тэдний шийдэж чадаагүй асуудал нь шашны зөрчилдөөн ба үүнээс болж хэд хэд хуваагдсан.Хинду шашинтай Энэтхэг Исламын шашинтай Пакистан нь 1947 онд тусгаар тогтнолоо олсон цагаасаа л хоорондоо зэвсэг зөрүүлж 1947-1948, 1965, 1971, 1999 онуудад тус тус xоорондоо дайтсан юм. Мөн түүнчлэн Кашмирийн төлөөх газар нутгийн маргаан нь гал дээр тос нэмдэг. Пакитстаны хувьд Энэтхэгийг ердийн зэвсэглэсэн армиар тулалдаад яагаад ч дийлэхгүй бөгөөд тиймдээ ч Энэтхэгээс хойш таван жилийн дараа буюу 1972 онд цөмийн зэвсэгтэй болсон бөгөөд Хятадтай найрсаг харилцаатай. Учир нь гэвэл Энэтхэг-Хятадын маргалдах зүйл мундахгүй. 1962 оны хилийн зөрчилдөөн болон Түвдийн оюун санааны удирдагч дэлхийн буддын шашны тэргүүн 14-р далай лам болон олон тооны дүрвэгч Түвдүүд болон дүрвэгч засгийн газар нь Энэтхэгийн Дарасалама хотод байрладаг гэх мэтээр. Энэ ч утгаараа Хятадууд Пакистаныг Энэтхэгтэй тоглох тоглоомын хөзөр болгон ашиглаж ерөнхийдөө Энэтхэгийн урдаас тавих өөрсдийн ярдаг нохойгоо болгох сонирхолтой. Тэр ч утгаараа эдийн засаг болон бусад салбаруудад Пакистаныг төрөл бүрээр дэмжиж нутаг дэвсгэр дээр нь бүтээн байгуулалтыг ихээр хийж өгдөг. Энэтхэг нь АНУ, ОХУ-тай бүгдэнтэй нь найрсаг харилцаатай ба тэдгээр улсууд ч аливаа асуудлаар Энэтхэгтэй сөргөлдөх сонирхолгүй байдаг. Энэтхэг улс ч дэлхийн гео-политикийг тодорхойлох хүчирхэг улс болж чадсан ба дэлхийн дөрөв дэх хүчирхэг цэрэг армитай. Мэдээж өөрсдийн билэгддэг амьтан болох барынхаа хүчтэй болж буй Энэтхэг нь Хятадуудын Пакистаныг өөрсдийнх нь эсрэг дэмжиж тэтгэж буй байдалд таагүй байх нь ойлгомжтой ба боломж олдвол 1962 онд өөрсдийн алдагдсан гэх газар нутгаа эргүүлж авах Хятадуудыг ямар нэгэн байдлаар Пакистанд анхаарлаа хандуулах боломжгүй үед нь Пакистаныг хашраах сонирхолтой. Үүнийг нь ч Пакистан мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд өөрсдийнхөө аюулгүй байдлаа хамгийн боломжит хувилбарын нэг нь цөмийн зэвсэгтэй болоx гэж үзэн 1972 онд цөмийн зэвсэгтэй болсон. Хэрэв уг xоёр улс байлдаж эхэлвэл Пакистаны зүгээс цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэх ямар ч баталгаа байхгүй ба хэрэв хэрэглэвэл Энэтхэг ч мөн цөмийн бөмбөгөө хэрэглэнэ. Ингэвэл дэлхийн нийтийн хувьд том асуудал болоx бөгөөд цөмийн дайны xамгийн боломжит дайны xувилбар гэж олон улс судлаачид үздэг.