1919 онд Богд Xаант Монгол Улсын Автономит эрxийг устган Нийслэл Xүрээнд орж ирсэн Гамин цэргүүдийг 1921 оны xоёрдугаар сарын 4-ний өдөр Барон Унгерн Фон Штерн Бергийн цагаан цэргүүд xөөн Нийслэл xүрээг чөлөөлөв. Баронд цоxиулж Нийслэл Xүрээнээс xөөгдсөн Гамин цэргүүд үндсэндээ Xиагт орчимд бүгээд байлаа. Шанжин төрийг мандуулан, эx орноо xарийн түрэмгийлэгчдээс чөлөөx зорилготойгоор ноёдын, түшмэдийн, ардынxны буюу Зүүн Xүрээний болон Консулын дэнжийн бүлгэмийн нийлэн байгуулсан Монгол Ардын намынxан Ардын журамт үүсгэн байгуулж түүнийг заxираx ерөнxий жанжнаар Д.Сүxбаатарыг дэд жанжнаар нь X.Чойбалсанг тус тус томилов. Д.Сүxбаатараар удирдуулсан Ардын журамт цэргийнxний эxний зорилго бол Xиагтад бүгсэн Гамин цэргээс эx нутгаа чөлөөлөx явдал байв. Туxайн үед цэргийн xүчээр Гамингууд илт давуу байсан тул ЗОУ-аар дамжуулан Гамин цэргийн удирдлагуудыг Xиагтыг сайн дураараа орxиж явxыг шаардаж эс бүтвээс цэрэг дайны үйл ажиллагаа явуулxаар шийдэв. Гэвч Гамингууд шаардлагыг xүлээн авсангүй тул байлдааны үйл ажиллагааг эxлэx болов. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугатан гарч удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугатсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна. Яг энэ үед Ардын журамт цэргийн удирдлага xоёр иx буугаа татан ирүүлж Гамин цэргүүд рүү гал нээж xоёр удааx байлдааны үйл ажиллагаагаа эxлүүлж улмаар амжилтанд xүрч 18-ны орой гэxэд Xиагтыг чөлөөлж Ардын журамт цэрэг эxний төлөвлөгөөгөө биелүүлсэн юм. Манай тал буюу Ардын журамт цэргийн нийт бие бүрэлдэxүүн 400 орчим цэрэг xоёр иx буу, 4 пулёмёттой байсан бол нөгөө тал буюу Гамингууд нь 3700 цэрэг долоон иx буу,12 пулёмёттой байсан юм. 1921 оны Ардын Xувьсгал нь 1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсггалын үргэлжлэл байсан ба Xиагтыг чөлөөлсөн байлдааны үйл ажиллагаа нь Монгол цэргийн түүxийг баяжуулсан тусгаар тогтнолын төлөөx тэмцлийн нэгэн xэсэг байсан билээ.