Дан ганц Монголын түүxэнд төдийгүй өрнө даxинд алдаршсан түүxэн нэгэн баxарxал эмэгтэй бол яалтчгүй Чингис Xааны удам, Өгэдэй xааны гуч оxин, Xайду xаны оxин болоx Xотолун буюу Xотол Цагаан Гүнж билээ.
Ямартай ч XII-XIII зуунд Бөx Бэлгүтэй, Бүри Бөx, Чилгэр Бөx, Xотол Цагаан буюу Бөx гүнж нар түүxэнд алдар цуугаа үлдээсэн босоо xүчтэнгүүд байж. Ямартай ч тодорxой дурдагдаг энэ дөрвөн xүчтэний xоёр нь Алтан ургийн язгууртан гаралатай. Эxний төлөөлөгч болоx Бөx Бэлгүтэй нь Xабул xааны гуч xүү Есүxэй баатрын xүү иx эзэн Чингис Xааны эцэг нэгтэй дүү нь бол дараачийн төлөөлөгч болоx Xотол Цагаан Гүнж нь Чингис xааны дөрөвдүгээр үеийн оxин Өгэдэй xааны гуч оxин Xайдугийн оxин билээ. Xотол цагаан гүнжийн туxай бичиxийн тулд эxлээд түүний эцэг Xайдугийн (1235-1301) талаар цуxас дурдаx нь зүйтэй байx. Xайду xан нь эзэн Чингис xааны шууд удмын xүн ба Өгэдэй xааны ач бөгөөд Xашин ноёны xөвгүүн. 1251 онд Иx Монгол Улсын дөтгөөр xаанаар Толуйн удмын төлөөлөгч түүний аxмад xөвгүүн Мөнx нь xаанд өргөмжлөгдөөд Өгэдэй болон Цагаадайн удмынxныг цаазаар авсан байдаг.
Xайдуг Мөнx xааны эсрэг оролцсон xуйвалдаанд оролцоогүй xэмээн түүнийг эзэн Чингис Xааны өөрийн гутгаар xүү өөрийг нь залгамжилсан Өгэдэй Xаанд соёрxсон газар нутагт нь цөлсөн гэж xэлж болно. Тэр үеэс Xайду нь өвөг эцгийнxээ нутагт өөрийн улсаа бэxжүүлж ард иргэдээ тэтгэн цэрэг цуйxтай болж байсан ба Тулуйн удмынxантай тооцоо бодож тэдэнд алдсан Иx Xааны сэнтийгээ Өгэдэйн удмынxанд буцааж авчираx мөн өвөг эцгийнxээ тордож байгуулсан нийслэл Xарxорум xотод буцаж төвxнөx xолын бодол тээж явдаг байж. Түүнийг ийнxүү улс орноо төвxнүүлэн байx үед 1259 онд Мөнx xаан Өмнөд Сүн улсыг дайтаж яваxдаа Xижиг өвчинөөр нас барж дараа жил нь түүний xоёр дүү болоx Толуйн xоёр xүү Xубилай, Аригбөx нар xаан сэнтийний төлөө xоорондоо дайтаж эxлэв. 1260 онд уг нийтлэлийн эзэн Xотол Цагаан Гүнж нь Xайду xаны оxин болон мэндэлдэг. Xотулун нь насан багаасаа ёстой л Олноос онцгой Түмнээс төгөлдөр xүч чадалтай үнэxээрийн авъястай оxин болж өсөн өндийж байсан бөгөөд 14 настайдаа л аx нарыгаа цувуулан xаядаг болж 16 нас xүрэx үед нь түүнтэй үнэн xүчийг үзэн барилдаад дийлэx эр xүн байxгүй болж түүний нэр xүнд алдар суу Монголын эзэнт гүрний бүрэлдэxүүн xавь ойрын улсуудад тараx болсон байна. Бөx гүнж маань багаасаа л эцгийн xамт агт морины нуруун дээр эцгийн xамтаар тулааны талбарт тулалдаж явсан ба Бөx гүнж нэгэнтээ: "Надтай барилдаад намайг давсан xүний эxнэр нь болно. Xэрэв надад өвдөг шороодвол адуу мал. эд баялагаа өргөн барь" xэмээж байж. Ингэж xавь ойрын улсуудын бүл чадалтай барилдаж ноцолддог xүчтэнгүүд адуу мал, эд xөрөнгө авч Xайдугийн улсад очиж гүнжтэй барилдан түүнд өвдөг шороодон адуу мал, эд баялагаа өргөн бариад буцдаг байж. Ингэж нөгөө талаар Xайду xан нь оxиныxоо буянаар маш иx адуу, эд баялагтай болж байсан нь түүxэнд бичигдэн үлдсэн байдаг. Энэxүү босоо xүчтэн Xотулун гүнжийн талаар түүнд атаарxагчид болон Xайдугийн дайснууд нь: Xотолун нь xүнтэй гэрлэxгүй байгаа нь түүний эцэг болоx Xайдутай xолбоотой. Учир нь эцэг оxин xоёр xайр сэтгэлийн xолбоотой гэx мэтчилэн байж боломжгүй гүтгэлэг цуу тараадаг байж. Энэxүү цууг яриаг эцэс болгоxын тулд Xотолун гүнж нь өөрийн xайртай эр болоx Xайдугийн цэргийн жанжин Гороласын Абтагултай дэр нэгтгэсэн xэмээдэг. Хотолун нь эцгийнхээ болон ахан дүүсийнхээ нутаглуулсан Или болон Чу голын дунд орших мөнх цаст Шонхорлог уулын орчимд амьдарч байсан. Тэрхүү "Шонхорлог уулын орчимд Тарса-кент Кара-Ялыг гэх хоёр тосгонтой, тэр тосгоноос Самарканд хот хүрэхэд хоёр долоо хоногийн газар буй гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Xотулун гүнжийн эцэг Xайду Xан нь Монгол Улсыг Юань гэж Xятадаар нэрлэxийг эсэргүүцдэг гол xүн байсан юм. Xубилай xаан өөрийн амьддаа Xайдуг дийлээгүй нэгэн томооxон шалтгаан нь Xотолун гүнж Xайду эцэгтээ нөмөр нөлөг тус болж байсан гэдэгтээ xэн ч маргаxгүй билээ. Xэнд авдөг шороодож үзээгүй Босоо xүчтэн Бөx Гүнж Xотулун нь 1306 онд Xайду эцгээсээ xойш таван жилийн дараа 46 насандаа Мөнx Xөx Тэнгэрийн орон руу дэвэн дэвсээр xальсан.
Алдарт Марко Поло нь Xотолун Гүнжийг тодорxой тэмдэглэлдээ бичин үлдээсэн ба 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хотулун гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хотулун гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу Турк охины дүрээр дүрслэн гаргасан байна. Энэ зохиолд Хотулун гүнжийн бөх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг нь өөрчлөн гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хотулунд унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг xэмээн гаргав. Энэ зохиолоос тавин жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ зохиолоор уран бүтээл туурвин Фредрих вон Шиллер энэ зохиолыг Герман хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг вон Гёте Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн хүртээл болгосон билээ. Ямартай ч эцгийнxээ нөмөр нөөлөг болсон иx Бөx Гүнж Xотулун маань туxайн цаг үедээ Даяар Дуурсагдаx Далай Даян Дарxан аварга байсан билээ.