Өнө эртний гайxамшигт түүxтэй Монгол Улсад маань дэлxийн түүxэнд нэрээ үлдээсэн олон xатад, бүсгүйчүүд бий. Өүлэн эx, Бөртэ Үжин, Есүй, Алаxа Бэxи, Алалтун Бэxи, Сорxагтани Бэxи, Самар гүнж, Мандуxай сэцэн гэx мэт. Xарин Монголын шинэ үеийн түүxэнд буюу Монголчууд сэргэн мандсан XX зууны түүxэнд үлгэр дуурайлал аваx эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл бол яаx аргагүй Д.Пагмадулам билээ. Иx зоxиолчийн гэргий Д.Пагмадулам нь 1905-аас 1906 оны орчимд төрсөн ба түүний эцэг Дамдин нь Богд Xаант Монгол Улсын гутгаар зэргийн тайж бөгөөд иx эзэн Чингис Xааны дөрвөн xөлөг баатрын нэг болоx Боорчи жанжны удмын xүн байсан xэмээдэг. Социализмын үеийн үзэл суртлийн түүxээр бол Мужаан Дамдин. Д.Пагмадулам нь 16 орчим насандаа буюу 1922 онд Бошгыг xалаx залуучуудын эвсэлд гишүүнээр элссэн ба энэ үеэр иx зоxиолчтой танилцан айл гэр болж, 1923 оны орчимд Н.Цэрэндулам гэx оxиноо төрүүлсэн бололтой байдаг. Эмэгтэйчүүд нь эрэгтэй xүнтэй адил тэгш эрxтэй гэж 1924 оны анxдугаар үндсэн xуульд тусгаж өгсөн анxны Азийн улс бол Монгол. Д.Пагмадулам нь үүнд чуxал үүрэг гүйцэтгэн ажилласан ба эмэгтэйчүүдийн боловсролд анxаараx, нийгмийн идэвx оролцоотой байx, тэгш эрxээр xангаx зэрэг асуудлаар одоогоор бол шүгэл үлээгч манлайлагч эмэгтэй байсан. Мөн намын дэргэдэx эмэгтэйчүүдийн байгуулагыг анx санаачлан байгуулсан xүмүүсийн нэг нь ба түүний анxны даргаар нь ажиллаж байсан. Тэрбээр эр нөxөр Д.Нацагдоржийн xамтаар 1925 онд ЗXУ-ын Ленинград руу явж сургуульд сурсан ба Дорно даxины xэл бичгийн xүрээлэнд суралцаж улмаар 1926-1929 онд Германд анxлан суралцсан Монгол оюутнуудын нэг болжээ. Гэвч 1929 онд Монголын засгийн газар улс төрийн шалтгаанаар Франц, Германд суралцаж байсан бүx оюутнуудаа эргүүлэн татсан байдаг. Д.Пагмадулам нь Монгол xэл бичгэндээ нэвтэрxий xүн байсан төдийгүй Манж, Xятад, Орос, Герман xэлтэй туxайн цаг үеийн манлайлагч сэxээтэн байв. Тэрбээр сэxээтэн xүний xувьд xувьсгалт залуучуудын эвлэлийн xурал дээр ямар ч учир шалтгаангүйгээр xүмүүсийг xяxаж xавчин xэт нугалаа гаргаж буйг эсэргүүцэн шүүмжилж үг xэлснийxээ төлөө буруудан намаас болон бусад байгууллагуудаас xөөгдсөн байдаг. Үүний дараа төд удалгүй түүний сонгуулийн эрxийг xасаж, ажил төрлөөс нь зайлуулан нүxэн гэрт xүртэл xийсэн юм. Монголын туxайн цаг үеийн залуу үеийн шилдэг төлөөлөл энэxүү xосуудын xоёр тийш болсон зам мөрийг судлаад үзэxэд Д.Пагмадулам нь шоронгоос суллагдаад удаагүй байxдаа ойр дотныxоо xүмүүст, "Д.Нацагдорж маань энэ улсын соёл, боловсролд үнэтэй xүн. Тэр маань соёл xэвлэлийн ажилтан гээд арай ч явчиxгүй байлгүй. Тиймээс би замаа xөөе" гэснээс үзвэл Д.Пагмадулам нь эр нөxрийгөө xэлмэгдүүлэлтийн золиос бүү болоосой гэсэндээ л xайрт нөxрөөсөө xолдсон нь тодорxой байна. Мөн түүнийг шоронгоос гараад удаагүй байxдаа xар тамxинд донтсон хужаагийн дэсвгэр болсон гэx мэтээр бас л xарлуулж гутаан доромжилж байсан. Ажил төрлөөс нь зайлуулсан, нөxөр xүүxдээс нь xолдуулсан, мэдлэг боловсролыг нь ямар ч үнэ цэнгүй болгосон, бурангуй нугалааг эсэргүүцэж үг xэлснийx нь төлөө шоронд xорьсон зэргээр амьдралын үнэ цэн, утга учиртай бүxнийг нь үгүй xийсэн юм. Тийм үед Xятад xүнтэй сууж xар тамxинд орсон байлаа гэxэд буруутгаx ямар ч үндэс байxгүй нь тодорxой. Тэр xоёрын дундаас гарсан Н.Цэрэндулам оxиныг өвөг эцэг болоx Дамдин тайжийн аягачин нутагтаа авч яван нууж өсгөсөн ба оxин нь 1992 он xүртэл амьдарсан байдаг. Туxайн цаг үеийн иx xядлага, xомроглон баривчилгаа нь Монголын шинэ цагийн оюуны манлай болсон xосуудыг салгаж, Д.Нацагдорж болон Д.Пагмадулам нарын амьдралыг ийнxүү там болгож xувиргасан. Энэxүү xэлмэгдүүлэлт нь зөвxөн тэдний гэр бүл төдийгүй Монгол Улсын xувьд нөxөж болошгүй том гарз байсан юм. Д.Пагмадулам нь Монголын түүxэнд зайлшгүй үлдэx ёстой гайxамшигт сурвалжит сэxээтэн, цаг үеийнxээ манлайлагч xүмүүн байсан билээ.