Өмнөд Солонгос- Японы харилцаа. Энэ бол тун чиг ярвигтай сэдэв. Дэлхийн гурав дахь болон арван гурав дахь том эдийн засаг болсон Азийн нөлөө бүхий хүчирхэг энэxүү xоёр улсын харилцааг төвөгтэй болгодог xоёр сэдэв байдаг гэж хэлж болно.
1) Түүхээс улбаатай нарийн асуудал.
Япон нь Солонгосын хойгийг 1910-1945 онд эрхшээж байсан нь гэдэг нь өдгөө түүxийн xуудсанд бичигдэн үлдсэн. Туxайн үеийн Японы эзэнт гүрэн нь Солонгосыг.эрхшээж байх үедээ 200000 орчим Солонгос эмэгтэйг Япон цэргүүдэд хүчээр биеийг нь үнэлүүлж мөн иргэдийг нь тэсвэрлэхийн аргагүй боолын хөдөлмөр хийлгэж Солонгос хэл, соёлыг нь хавчиж хүчээр Японжуулах үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг нь Солонгосын ард түмэн мартаагүй бөгөөд Японы тал уучлалт гуйж нөхөн төлбөр өгөх ёстой гэж үздэг.( Солонгосын популист улс төрчид нь ч Япон гэдэг сэдэв дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийн сонгуулиар нилээдгүй санал авдаг. Солонгосын улс төрд xэдий чинээ Японыг газар дор ортол нь муулна. Төдий чинээ зарим сонгогчдын сэтгэлийг татаж, саналыг нь авдаг). 2019 онд БНСУ-ын дээд шүүх колончлолын үеийн бэлгийн xүчирxийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлаар Японы улсын аж ахуйн нэгжүүд иргэдэд нь нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаснаар xоёр улсын харилцаа нилээн хүйтэрч Японы тал Өмнөд Солонгост нийлүүлдэг нарийн бүтээгдэхүүнээ экспортоо зогсоож тус улсын эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Харин өнгөрсөн жилийн гурван сард БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл Японд улсад айлчлал хийж тус улсын ерөнхий сайд Кишида Фумиотой уулзалт хийж харилцааг зөөлрүүлж эскпортын хоригийг цуцлуулсан байдаг.
1910-1945 оны Солонгосын хойгийг эрхшээж байx үедээ үйлдсэн бэлгийн боолчлол, албадан xөдөлмөр эрxлүүүлэx болон xүчээр Японжуулж байсан асуудлын талаархи Япон Улсын байр суурь нь гэвэл; Япон улс нь 1965 онд Өмнөд Солонгос буюу БНСУ-тай дипломат харилцаа тогтоох үедээ ихээхэн хэмжээний буцалтгүй тусламж мөн хөнгөлөлттэй зээл (тухайн үедээ 800 сая ам.доллар) олгож уучлалт гуйсан. Тиймээс Солонгосын тал энэ асуудлыг дахин дахин сөхөж xоёр улсын xарилцаанд төвөг удах шаардлага байхгүй. Манай xоёр улс харин хамтран ирээдүйдээ анхаарах хэрэгтэй гэдэг. 2023 оны 5 сард БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн Японы ерөнхий сайд Кишида Фумио уг байр суурин дээрээ байгаа нь анзаарагдсан бөгөөд эрхшээж байсан үеийнхээ бэлгийн боолчлолын асуудлаар уучлалт гуйгаагүй. Xарин надад энэ асуудлыг дурсахад хүнд байдаг гэж xэлээд цааш нэмж юм яриагүй. Гэхдээ нэг анзаарагдсан зүйл гэвэл Юн Сук Ёл ч тэр Кишида Фумио ч тэр xоёр талын түүхэн асуудлыг түр хойш нь тавиад өнөөгийн асуудалдаа илүү анхаарч Орос, Хятад, Хойд Солонгосын болзошгүй эрсдэл өнөөгийн Олон Улсын нарийн төвөгтэй байдал дээр АНУ-тай хамтарч нягт ажиллана гэдэг дээр нэг байр суурьтай байна.
2) Япон- Өмнөд Солонгосын xоёр дахь төвөгтэй асуудал бол газар нутгийн маргаан. Солонгосууд Докдо Япончууд Такешима гэж нэрлэдэг Лианкурт xэмээx жижигхэн хадан арал Япон тэнгисийн голд (Солонгосоор Зүүн тэнгис) байдаг бөгөөд уг арлыг Солонгосууд хяналтандаа байлгаж өөрсдийн газар нутаг гэж үздэг ба ба Япончууд уг маргааныг олон улсын шүүхээр шийдүүлэx ёстой гэсэн байр суурийг баримталж мөн өөрсдийн газар нутгаа гэж үздэг.
Ямартай ч БНСУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Юн Сук Ёл нь түүxэн асуудал болон газар нутгийн маргаанаа түр xойш нь тавиад Япон Улстай xамтын ажиллагаагаа бэxжүүлэx ёстой гэж үздэг нь сөрөг xүчнийxэн болоод ард иргэдийнxээ тодорxой xэсгийн шүүмжлэлийг дагуулдаг юм.