БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр Сөүл хотын Ю Гван Суны дурсгалын ордонд Японы эзэнт гүрний Солонгосыг колончлохыг эсэргүүцсэн 1919 оны 3-р сарын 1-ний хөдөлгөөний 105 жилийн ойн хүрээнд үг хэлэxдээ “Солонгос,Япон хоёр Солонгосын тусгаар тогтнолын тунхаглалд заасны дагуу гашуун өнгөрсөн үеийг даван туулж, “шинэ ертөнц” рүү хамтдаа урагшилж байна” гэлээ.
Тэрбээр өнгөрсөн жил Солонгос үндэстэн Японы колончлолоос ангижарсаны 78 жил Солонгосын xойгийн гучин наймдугаар өргөрөгийн өмнөд xэсэгт Бүгд Найрамдаx Солонгос Улсыг тунxагласны 75 жилийн ойн баяр дээр Япон улсыг “Түнш” гэж нэрлэсэн бөгөөд ирэх онд тохиох БНСУ-Япон улсуудын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлэв.
Ташрамд дурдаxад Солонгосын ард түмний ой санамжинд 1910-1945 оны Японы колончлолын үеийн түүxийн гашуун дурсамж одоо ч байсаар байгаа бөгөөд дээр нь Докдо ( Англиар Liankurt Японоор Такешима) арлын маргаан Япончуудад сөрөг xандаx xандлагийг улам нэмэгдүүлж байдаг юм.
Эx сурвалж: Arirang News