Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Путины ард түмэндээ хандаж xэлсэн үгнийx нь гол санаануудаас дурдвал:
- Оросын ард түмэн нэгдмэл байж чадсан тул цар тахал, даян дэлхийн терроризмийг даван туулсан.
- Оросын иргэдийн дийлэнх нь Украинд явуулж буй "цэргийн тусгай ажиллагаа"-г дэмжиж байгаа.
- Барууны орнууд ОХУ-ыг сулруулж, хоосон орон зай үүсгэхийг хүсч байгаа.
- Украины фронт дээр хэд хэдэн чиглэлээр урагшилж байгаа.
- Стратегийн тогтвортой байдлыг хангахын тулд АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн.
- Бие даасан, хүчирхэг ОХУ үгүй болвол даян дэлхийг хүчтэй дэг журам тогтох боломжгүй
- Зарим орнууд ёс суртахууны стандартыг үгүйсгэж хүн төрөлхтнийг мөхөл рүү түлхэж байна. Олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл Оросын нийгмийн үнэт зүйл байх ёстой.
- НАТО-ийн гишүүн орнуудтай залгаа бүс дэх цэргийн тоогоо нэмэгдүүлнэ. ОХУ-д халдан довтлохыг оролдсон хэний ч эсрэг Дэлхийн хоёрдугаар дайнаар авч хэрэгжүүлснээс ч хүчтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
- ОХУ Латин Америк, Ойрхи дорнодын орнуудтай дипломат харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа.
- Оросын хүн амын дундаж наслалт 73 байгааг 2030 он гэхэд 78-д хүргэнэ.
- ОХУ өнгөрсөн онд эдийн засгийн үзүүлэлтээрээ Долоогийн бүлгийн орнуудыг давсан. Ойрын ирээдүйд дэлхийн дөрвөн том эдийн засгийн нэг болно.
- Барууны орнууд Украины асуудалд оролцож, цэргээ илгээж эхэлвэл цөмийн дайны бодит эрсдэл бий болно.
- ОХУ дижитал технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг xэмээн цоxон тэмдэглэжээ.
Эx Сурвалж: Риа-Новости