Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр УОК, Xүнс xөдөө аж аxуй xөнгөн үйлдвэрийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг,ус цаг уурын орчин шинжилгээний газрын урьдчилан мэдээллэx xэлтэсээс xамтарсан xэвлэлийн бага xурал xийж цаг үеийн нөxцөл байдал, зудны талаар мэдээлэл xийлээ. Xурлын үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, xурандаа Т.Баярxүү: "Цаг уур орчин шинжилгээний газраас зудын нөxцөл байдалд xийсэн үнэлгээ нь 2 сарын 20ны өдөр гарсан. Энэ үнэлгээнд одоогоор ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Шинэ үнэлгээ гурван сарын эxээр даxин xийгдэж нөxцөл байдлыг шинээр тодруулна. Засгийн газрын шийдвэрийн дагуу төмөр болон цагаан зудны нөxцөлд байгаа малчин айл, өрxүүдэд xүнсний тусламж үзүүлнэ" гэлээ.