БНСУ-ын статистикийн газраас лхагва гарагт нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 оны арванхоёрдугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо 16 мянга орчим болж өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар буурсан байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын төрөлт өмнөх жилтэй харьцуулахад мөн долоон хувиар буурав .
Арванхоёрдугаар сард нас барсан хүний тоо төрсөн хүүхдийн тооноос давснаар тус улсын нийт хүн ам 16 мянга гаруй хүн амаар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэсэн хүмүүсийн тоо 18 мянгаас бага байсан нь жилийн өмнөхөөс мөн 12 орчим хувиар буурсан байна.
Хэдийгээр энэ тоо есдүгээр сараас хойш өсч байгаа ч дөрөвдүгээр улиралд бүртгэгдсэн гэрлэлтийн тоо өмнөх оны мөн үеэс бас л таван хувиар буурсан байна.
Гэр бүл салалтын тоо арванхоёрдугаар сар болон дөрөвдүгээр улиралд багасжээ.
Эx Сурвалж: Arirang News