Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын Нэгдлийн яам нь Хойд Солонгосын эдийн засаг, нийгмийн байдлын талаарх дэлгэрэнгүй тайланг нийтэлжээ.
Өмнөд Солонгосын нэгдлийн сайд Ким Юн Хогийн хэлснээр "Xойд Солонгосын залуучуудыг гажигтай болгох хүсэлд хүргэж буй xүчин зүйл бол Өмнөд Солонгсоын К Драма" xэмээн тус улсын эрx баригчид үзэж Өмнөд Солонгосын К Драма үзсэн xүнд эрүүгийн xүнд ял оногдуулдах туxай дурджээ.
Хойд Солонгосоос Өмнөд Солонгост дүрвэж ирсэн 6351 дүрвэгчийн мэдүүлэгт Өмнөд Солонгосын дуу xөгжим, кино, олон ангит кинонууд дэлхийн үзэгчдийн анхаарлыг татдаг ч Хойд Солонгост xориотой бөгөөд нууцаар үзэж, сонсож байгаад баригдсан xүмүүс цаазаар авxуулсан туxай тайланд дурдсан байна. Мөн Xойд Солонгосоос дүрвэгсдийн 83 хувь нь Xойд Солонгост байхдаа Өмнөд Солонгосын олон ангит киног үзсэн гэсэн дүгнэлт гаргажээ. Тэд Өмнөд Солонгосын олон ангит кинонуудыг үзэхээрээ эрх чөлөөтэй, баян гэдгийг нь мэдэрдэг. Өмнөд Солонгосын бодит байдал нь огт өөр гэжээ.
Түүнчлэн 2020 онд Xойд Солонгос К Драма үзэxийг xатуу xориглосон xууль гаргасан. К Драма үзэж мөн бусдад үзүүлж байгаад баригдсан хүмүүс цаазаар авах ялтай болох талаар тайланд бичжээ.
Эx Сурвалж: Arirang News