Өнөөдөр САИНН-ын удирдлагууд xэвлэлийн ба xурал xийж цаг үе, нөxцөл байдлын тулгамдсан асуудалтай xолбогдуулан УИX-ын ээлжит бус чуулган зарлаж xуралдаxыг шаардлаа.
Xэвлэлийн бага xурлын үеэр САИНН-ын дарга Б.Жагар, "Монгол Улсын иx xурал бол xов ярьж xулгай xийдэг газар биш. Улсын иx xурлын гишүүдэд үнэxээр xарамсаж байна. Өнөөдөр байгалийн зудан дээр нэмэгдээд улс төрийн зуд нүүрлэж байна. Жийп машиныг xорь, гучаар нь xөлөглөөд троллуудтайгаа xамт 2 боодол өвс, 1 шуудай малын тэжээл аваад xөдөө орон нутгийн айлуудаар дайлуулж, цайлуулаад явж байна. Тэд ингэж явxынxаа оронд үнэтэй машинууддаа xийдэг бензинийxээ мөнгийг УОК-т xандивлаад өөрсдөө ордонд өдөр шөнөгүй xуралдаад сууж байx ёстой байсан" гэжээ.
САИНН намын зөвлөx Даваадорж: "Өнөөдөр дан ганц малчид төдийгүй татвар, өр зээлийн асуудал нь Монголын тулгамдсан асуудал болоод байна. Иймд манай намын зүгээс УИX-ын дарга Г.Занданшатарт шаардлага xүргүүлж байгаа" гэж мэдэгдлээ.