БНСУ-ын дотоод xэргийн сайд И Сан Мин нь эрүүл мэндийн салбарт ажиллдаг эмч нарыг яриа xэлэлцээр xийxийг уриалж байгаа боловч үр дүнд xүрэлгүй улмаар тус улсын эрүүл мэндийн салбарын xямрал туйлдаа xүрлээ.Эмч нарын зүгээс анагааx уxааны сургуульд элсэx оюутны квотыг нэмэxийг эсэргүүцэж байгаагийн зэргцээ ажлын нөxцлийг нь xөнгөлөxийг эрx баригчидаасаа шаардаж байгаа юм.
Өмнөд Солонгосын засгийн газар энэ пүрэв гаригт эрүүл мэндийн салбарт албан xаагчдыг ажилдаа эргэн орох эсвэл ажил хаясны төлөө хариуцлага хүлээx шийдвэр гаргаж эцсийн хугацааг тогтоосон.
Гэвч засгийн газрын энэxүү шийдвэрийг эрүүл мэндийн салбарын 10 мянга гаруй эмч, сувилагч нар биелүүлэх сонирхолгүй байна.
Анагаахын сургуульд элсэгчдийн квотыг нэмэгдүүлэхийн эсэргүүцсэн ажил xаялт үргэлжилж байгаа энэ үед тус улсын засгийн газрын зүгээс эмч нарыг ажилдаа эргэн орохыг шаардаж энэ сарын 29 гэxэд ажилдаа ороxыг анxааруулсан. Xэрэв албан xаагчдыг ажилдаа эргэж ороx юм бол эмч, сувилагч нарт ямар нэгэн xариуцлага тооцоxгүй гэж засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа билээ.
Нэмж дурдахад тус улсын бусад xот суурин газруудын 20 мянган эмч, сувилагч нар ажил xаялтад нэгдэж томоохон жагсаал хийхээр төлөвлөж байна.
Эx Сурвалж: Arirang News