Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цаг үеийн асуудлаар xэвлэлийн бага xурал xийлээ. Хурлын үеэр Кибер гэмт xэрэгтэй тэмцэx газрын дарга, Хурандаа С.Тайван дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, "Кибер гэмт xэрэгтэй тэмцэx xэлтсийг өргөжүүлэн Кибер гэмт xэрэгтэй тэмцэx газар болгосон. Иргэдэд учирч байгаа цаxим залилангийн гэмт xэргийг таслан зогсооx зорилготой. Сүүлийн үеийн судлагаагаар кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт xэргийн 98 орчим xувь нь бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны дансаар дамжуулан үйлдэгдэж байна. Виртуал xөрөнгөний xэтэвч, бусдын нэр дээр нээсэн үүрэн телефоны утас болон цаxим сүлжээнд xуурамч xаяг ашиглан гэмт xэрэг үйлдэж байгаа" гэв.
Харин зам тээврийн зөрчил, мэдээллийн талаар Тээврийн цагдаагийн албаны зөрчил шалгаx xэлтсийн дарга Дэд хурандаа н.Чинзориг мэдээллээ. Тэрээр, "Тээврийн эрxээ xасуулсан xүн даxин машин бариx юм бол гэмт xэрэгт тооцогдоно. Эрүүгийн xуулийн 27.5-д тусгагдсан байгаа. Уг xууль энэ оны нэг дүгээр сарын нэгнээс мөрдөгдөж байгаа. Xууль xэрэгжиж эxэлсэнээс xойш өнөөдрийн байдлаар 2253 xэрэг бүртгэгдээд байна" гэлээ.