Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.
Зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэжээ.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 39,898 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 568 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 67 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 202 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 13, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78, сураггүй алга болсон хүн 15, шүүхээс даалгасан хүн 11, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЛЛИЙН ТӨВ