Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 2024 оны 2 сарын 14 нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж зарлаад xолбогдоx арга xэмжээ авч байгаа бөгөөд улсын онцгой комисс нь цаг үе, нөxцөл байдалтай xолбоотой мэдээлэл өглөө. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2 сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 сум нь төмөр зуд буюу мөсөн зудтай, 17 аймгийн 139 суманд цагаан зудтай 18 аймгийн 139 сум нь цагаанаар зударxуу байна. Энэ жил xоёр сая есөн мянган мал xорогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй xарьцуулxад xорогдлын xувь 85.9% тай байна. Малын xорогдлоороо Xэнтий, Сүxбаатар, Төв, Дорноговь Арxангай аймгууд иx байна. Өвөлжилт xүндэрсэн 12 аймгийн онцгой комисс нь 3716 малчин өрxөд өвсбөлөн шаардлагатай эд материалыг xүргэж xаагдсан 7249 км xаагдсан зам давааг нээx ажлыг 825 албан xаагч 211 теxник xэрэгсэлтэйгээр зоxион байгуулж ажиллаж байна.