ЖДҮ үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг экспортонд гаргахад тулгамдаж буй асуудлуудаар холбогдох албаныхан уулзалт зохион байгуулж байна. Тус уулзалтын үеэр Замч компаний гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Дуламсүрэн ийнхүү мэдээллээ.
Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ болон ӨМӨЗО-ы ард иргэд маш их сонирхож байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хүнс, ноос ноолуур, нэхий арьс шир зэргийг сурталчилж борлуулсан.
Хамгийн том тулгамдаж буй асуудал нь бичиг баримт байдаг. Хоёр улсын гаалийн газраас шаарддаг бичиг баримт, систем нь зөрүүтэй учир цаг хугацаа алдаж байна. Мөн зарим нэг бүтээгдэхүүний орц найрлага, төрлөөс шалтгаалж бичиг баримт гарсан ч БНХАУ-ын гаалиас буцаах тохиолдлууд гардаг. Үүнийг шийдэхийн тулд нэг төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хоёр сарыг зарцуулдаг. Тиймээс хоёр улсыг системээ нэгтгэж өгөхийг хүсэж байна.